Байдены сонгуулийн штабт “TikTok”-ийг хориглов


Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар Трампын гол өрсөлдөгч болно гэгдэж байгаа АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байдены сонгуулийн штабын ажилтнуудад гар утаснаасаа “TikTok”  аппликейшныг устгах заавар өгсөн тухай “CNN” мэдээлж байна.

Байдены хуулийн зөвлөх Дана Римус нь штабын ажилтнуудад хандсан захидалдаа “Бид үүрэн холбооны төхөөрөмжүүд дээрээ TikTok-ийг ашиглахаас татгалзахыг ахин зөвлөж байна. Хэрэв та штабт ажиллахдаа TikTok-ийг ашигладаг бол энэ зорилгодоо тусдаа утас авч, өөр бүртгэл нээхийг зөвлөж байна” гэжээ.

Америкийн эрх баригчид TikTok сүлжээний эсрэг хориг арга хэмжээ авсан тул дараа жилээс эхлэн Америкийн төрийн албадад TikTok-ийг ашиглахыг бүрэн хориглохоор болсон. Хятадын тагнуулын албад TikTok сүлжээг ашиглан Америкийн иргэдийг тагнаж, кибер дайралт хийхдээ ашиглаж магадгүй гэж хардаж байгаа юм байна. Үүнээс өмнө Энэтхэгт төрийн албан хаагчдыг TikTok сүлжээг ашиглахыг хатуу хориглосон. Хятад ба Пакистаны тагнуулын албад TikTok гэх Хятадын аппликейшн ашиглан энэтхэгийн цэргүүд болон төрийн албан хаагчдаас нууц мэдээ хулгайлж байна гэж үзсэн тул ийм арга хэмжээ авчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18