Норвегийн далбааг арьсны өнгөөр гадуурхагчдынх гэж андуурчээ


“АНУ-ын Сейнт-Жойс хотын “Скандинавын хан боргоцой” зочид буудал үүдэндээ өргөсөн Норвегийн далбааг “Black lives matter” хөдөлгөөнийг дэмжигчид арьсны өнгөөр гадуурхагч Өмнөд мужуудын холбооныхтой андуурч эздэд нь заналхийлэх болсон тухай “Lansing State Journal” мэдээлсэн байна.

Зочид буудлыг ажиллуулдаг эхнэр, нөхөр Оффенбекерүүд нь Норвегоос гаралтай өвөөгөө дурсан буудлынхаа үүдэнд Норвегийн далбааг, Америкийн далбаатай хамт өргөдөг байж. Норвегийн далбаа нь халь харахад Америкийн иргэний дайны үед боол эзэмшигч, арьсны өнгөөр ялгаварлагч Өмнөд мужуудын холбооны далбаатай адил. Иймд хааяа нэг хүмүүс Өмнөд мужуудын холбооны тугтай андуурч уурлавал даруй ялгааг нь зааж, тайлбарлаад тайвшруулдаг байсан аж. Гэтэл “Black lives matter” хөдөлгөөн гарсны дараанаас тэднийг санаатайгаар Өмнөдийн арьсны өнгөөр гадуурхагчидтай адил төстэй далбаа өргөлөө гэж шүүмжлэх болсон байна. Зарим нь шүүмжлээд зогсохгүй амь насанд нь заналхийлсэн, арьсны өнгөөр гадуурхагчид гэж буруутгасан олон арван захидал ирэх болжээ. Үүнээс болоод Оффенбекер нар Норвегийн далбааг зочид буудлынхаа үүдэнд ахиж өргөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Америкт 1861-1865 онуудад дэгдсэн иргэний дайны үеэр боол эзэмшигч, арьсны өнгөөр гадуурхагч Өмнөд мужуудын хамтын холбоо ба Умардын талынхан хоорондоо дайтсан. Энэ дайнд өмнөдийнхөн ялагдаж, Америк даяар боолчлолыг албан ёсоор халсан түүхтэй. Гэсэн хэдий ч Америкийн өмнөд мужуудад ялагдсан холбооны туг далбааг хүндтэгдэж, ёслол арга хэмжээ зэрэгт ашигласан хэвээр байдаг. Зарим америкчууд үүнийг арьсны өнгөөр гадуурхагчдыг дэмжсэн хэрэг гэдэг бол өөр зарим нь Өмнөд мужуудын далбаа нь АНУ-ын түүхийн салшгүй хэсэг тул олон нийт мэддэг байх ёстой гэж үздэг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18