Орост корона вирусийн эсрэг вакцин ирэх сарын 15-аас хэрэглэхийг зөвшөөрнө


Оросын Гамалейн нэрэмжит төвд боловсруулсан корона вирусийн эсрэг вакциныг ирэх сарын 10-12-нд албан ёсоор бүртгэлд оруулж, 15-аас иргэд хэрэглэх боломжтой болох тухай “Интерфакс” агентлаг мэдээлжээ.

“Интерфакс”-ын мэдээлж буйгаар вакциныг эхний ээлжид тусгай шинжилгээний төвд өгч шинжлүүлнэ. Дараа энэхүү шинжилгээний төвөөс хийсэн дүгнэлтийг Эрүүл мэндийн яаманд өгч, эрүүл мэндийн дүгнэлт шинжилгээ хийлгэх аж. Үүний дараа л наймдугаар сарын 15-н гэхэд вакциныг иргэдэд эргэлтэд оруулах юм байна.

Үүний өмнө Оросын ШУА-ийн тэргүүн А.Сергеев нь вакциныг бодит үр нөлөөтэй гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй болохын тулд ойролцоогоор хагас жил шаардлагатай байдаг тул 2021 оныг хүртэл хүн амыг олноор л вакцинжуулалгүйгээр, эмч нар гэх мэт өндөр эрсдэлтэй хүмүүст хэрэглэх нь илүү зүйтэй гэж мэдэгдэж байжээ.

Дэлхий дээр ОХУ, АНУ, БНХАУ, Их Британи, Герман зэрэг улс орнуудад корона вирусийн эсрэг боловсруулах 140 гаруй төсөл хэрэгжиж байгаа аж. Эдний дундаа ийнхүү Оросын вакцин хамгийн түрүүнд хүн амын дунд олноор хэрэглэх сертификат авч, хэрэглээнд гарахаар болоод байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18