Дарга нарын биеийн жин авлигаас хамааралтай болохыг тогтоожээ


Францын бизнес сургуулийн нийгэм судлаач Монпелье Павло Блаватски нь улс орон дах авлигын хэмжээ нь засгийн газрынх нь гишүүдийн биеийн жингийн индекстэй холбоотойг нотолсон өвөрмөц судалгаа явуулжээ. Судалгаагаа “Economics of Transition and Institutional Change” сэтгүүлд хэвлэсэн байна.

Блаватски нь судалгаандаа сайд, дарга нарын фото зургийг хиймэл оюун ухааны сүлжээ ашиглан боловсруулжээ. Хиймэл оюун ухааныг хүний фото зургаар нь биеийн жингийн индексийг нь тодорхойлж сургасны дараагаар хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан 15 улсын 299 сайд нарын зургийг өгч анализ хийлгэсэн байна. Анализаар гарч ирсэн үзүүлэлтүүдийг “Transparency International”, Дэлхийн банк зэрэг байгууллагуудаас тухайн улс дах авлигын төсөөллийн түвшинд өгсөн үнэлгээтэй харьцуулжээ.

Ингэхэд хуучин Зөвлөлтийн Бүгд найрамдах улсууд дундаа авлигын түвшин хамгийн бага гэж үнэлэгдсэн Латви, Литва, Эстони, Гүрж гэсэн улсуудын Засгийн газрын биеийн жингийн индекс хамгийн бага байсан байна. Харин Туркменистан, Тажикистан, Узбекистан гэх мэт авлигын түвшин өндөр улс орнуудын сайд, дарга нарын биеийн жингийн индекс эрс өндөр гарч таарчээ.

Үүнээс үүдээд Блаватски нь “Сайд нарын биеийн жингийн дунд индекс нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн авлигын төсөөллийн таван түвшинтэй өндөр хамааралтай байна. Далд хэлбэрээр явагддаг улс төрийн авлига нь улстөрчдийн фото зургаар дамжуулан шууд харагдаж байна гэж хэлж болно” гэсэн дүгнэлт хийжээ.

Түүнчлэн авлигын түвшин нь тухайн улсын сайд, дарга нарын биеийн жингийн индекстэй хамааралтай харуулсан жишээ болгож Армен улсыг дурджээ. Энэ улсад Серж Саргисяны “бүдүүн” Засгийн газрыг 2018 оны чимээгүй хувьсгалын дараагаар арай “гоолиг” Пашиняны сайд нар орлоход улс даяар авлигын хэмжээ ихээхэн багасаж байсныг онцолсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18