АНУ-ыг дэлхий хэмжээнд тагнуул хийдэг гэж буруутгав


БНХАУ-ын ГХЯ-ын албан ёсны төлөөлөгч Ван Вэнбинь нь АНУ-ыг дэлхий даяар тагнах ажиллагаа явуулдгийг нотлох бодит баримт Хятадад байгаа гэж мэдэгджээ. Тэрээр АНУ-ын эрх баригчид Сингапурын иргэнийг Хятадын талд тагнуул хийсэн гэж баривчилсан тухай мэдээлэл тайлбар өгөхдөө энэ мэдэгдлийг хийжээ.

Ван Вэнбинь нь “АНУ-ын хууль сахиулах байгууллагууд нь БНХАУ-ыг гүтгэх, дарамт шахалт үзүүлэхийн тулд байнга “Хятадын түрэигийлэл”, “Хятадын тагнуул” ” гэсэн асуудлыг сөхөж байна. Тэд хаа сайгүй дайснууд байна гэж харддаг болсон. Гэхдээ үүнтэй зэрэгцээд АНУ нь дэлхий хэмжээнд тагнуул хийж, өөрсдийн холбоотнуудыг ч сэм ажигладаг. Үүнийг нотлох бодит баримт бий” гэсэн байна.

АНУ-ын Хууль зүйн яам нь Сингапурын иргэн Ео Цзюнь Вэй гэгчийг Америкийн цэрэг, улс төрийн байдлын талаар мэдээл цуглуулж, Хятадын тусгай албадад өгсөн хэргээр баривчлаад байгаа юм. Америкийн мөрдөгчдийн нотолж буйгаар Ео Цзюнь Вэйг 2015 онд Бээжинд лекц уншихаар айлчлах үеэр тагнуулын байгууллагууд элслүүлэн авсан аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18