Илчлэгч Родченко Оросын Токиогийн тоглолтоос хасахыг уриалав


Дэлхийн допингийн эсрэг агентлаг “WADA”-ийн мэдээлэгч Григорий Родченков нь Токиогийн Зуны Олимпын тоглолтоос Оросын тамирчдыг хасахыг уриалсан тухай “BBC Sport”  мэдээлсэн байна.

Родченков нь видео холбоогоор ярилцлага өгч, Оросын тамирчдын талаарх байр сууриа илэрхийлэхдээ нүүрээ бүрэн халхалж, бүрх малгай өмссөн байна. Амь насанд нь аюул заналхийлж байгаа учраас нүүр царайгаа болон дохио зангаагаа өөрчилсөн учраас ингэж халхалж байгаа гэж тайлбарлажээ. Родченков нь Оросын иргэншилтэй зарим тамирчдыг Олимпод оролцохыг зөвшөөрч болохгүй, өөр улсын болон Олимпын хорооны далбаан дор ч тоглолтод оролцуулах хэрэггүй гэжээ. Учир нь, сэргээш хэрэглэснээс үүдсэн олон тооны хориг арга хэмжээнд өртсөн ч Орос ямар ч сургамж аваагүй тул заавал шийтгэх ёстой гэсэн байна.

Үүнээс өмнө Родченков нь өөр нэг дуулиант мэдэгдэл хийгээд байсан юм. Тэрээр 1984 оны Лос Анжелсын Зуны тоглолтод Зөвлөлт оролцохоос татгалзах болсон шалтгаан нь допинг гэж мэдэгдсэн байна. Зөвлөлтийн шигшээ баг нь допингийн нууц лаборатори бүхий усан онгоцыг Лос Анжелсын боомтод зангуугаа хаях зөвшөөрөл авч чадаагүй, мөн тоглолтын үеэр допингийн шинэ тест авахаар болсон тул Олимпын тоглолтод бойкот зарласан гэжээ.

АНУ болон түүний холбоотон улсууд Зөвлөлтийг 1979 онд Афганистанд цэргээ оруулсны хариуд 1980 оны Москвагийн Олимпын тоглолтод бойкот зарлан, оролцохоос татгалзаж байсан юм. Үүний хариуд Зөвлөлт нь 1984 оны Лос Анжелсын Олимпын тоглолтод оролцохоос татгалзсан байдаг.

Энэ оны зун Токиод явагдах ёстой байсан Олимпын тоглолтыг корона вирусийн цар тахлын улмаас хойшлуулж, 2021 оны долоо ба наймдугаар сард явуулахаар болсон.

Родченков 2015 онд Москвагийн допингийн эсрэг лабораторийн даргын тушаалаас буусны дараагаар АНУ руу зугтан гарч, Оросын Засгийн газар нь шигшээ багийнхаа тамирчдын сэргээшний сорилыг сольдог гэж илчилсэн юм. Ричард Макларен нь Родченковын мэдээллийг үндэслэн шалгалт явуулаад Оросын Засгийн газар нь тамирчдаараа ялуулахын тулд сэргээш өгдөх нууц хөтөлбөр хэрэгжүүлж байсан гэж буруутгасан. Улмаар Оросын олон тамирчныг эрхийг хасаж, медалийг нь хураан авч, олон улсын тэмцээн уралдаан, түүний дотор Олимпын тоглолтод Оросын далбаан дор оролцохыг нь хориглосон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18