Хятадыг интернэтдээ илүүтэй цензур тавихыг сануулжээ


Өнгөрсөн баасан гарагт Тажикистан Гадаад хэргийн сайд  БНХАУ-ын Элчин сайдтай онлайн уулзалт хийх үеэр хэлсэн үг хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн бүх улсуудын анхаарлыг ихээр татаж, ихээхэн дуулиан тариад байна. Тажикистаны гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Хусрава Нозири нь БНХАУ-аас өөрийн улсад суугаа Элчин сайд Лю Биньтэй онлайн уулзалт хийхдээ Тажик-Хятадын хилийн талаар Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд өрөөсгөл утгатай нийтлэл гарч байгааг сонордуулжээ. Хоёр улс найрсаг харилцаатай, бат найрамдалтай гэдгийн илрэл болгож Хятадын интернэт, хэвлэлүүдээр цаашид өрөөсгөл утгатай мэдээлэл гаргахгүй байхыг хүссэн байх юм.

Хятадын интернэт, хэвлэлүүдээр ямар мэдээлэл гарсан болоод Тажикийн Гадаад яам эрх баригчдынхаа тавьсан асар их өр зээлийг мартан байж, Хятадад эелдэг ч гэлээ анхааруулга өгч зүрхэлдэг билээ? гэсэн асуулт бүгдийн анхаарлыг татсан нь мэдээж. Ингээд “ozodi.org” сайт сонирхоод үзтэл нөхөр Чу Йао Лу гэгч түүхч, сэтгүүлч нь “Тажикистан нь Хятадын нутгийг нь эргүүлэн өгөх санаачилга гаргаж, Памирын алдагдсан уулс жинхэнэ эзнийхээ мэдэлд эргэн очлоо” гэсэн нийтэл бичсэн байжээ. Арван жилийн өмнөх үйл явдлын талаарх энэ нийтлэлийг нь Хятадын хамгийн томд тооцогддог интернэт сайтууд буухиачлан нийтэлсэн нь явсаар тажик иргэдийн сонорт хүрч, тэндээсээ сайд нар нь анхаарахаас өөр аргагүй болсон хэрэг юм байна.

Энэ нөхрийн бичсэнээр бол Чин гүрнийг задрах үеэр Хятад нь Өрнөдийн дарамт шахалтад орж уугуул нутгийнхаа заримыг алдаж, задарсан юм байна. Улмаар Дундад иргэн улс шинээр бий болсон даруйдаа алдагдсан нутгаа эргүүлж авахыг нэн тэргүүнд анхаарах болсон гэнэ. Ингээд зарим газраа буцааж авсан ч зарим нутаг нь одоо хүртэл хөрш улсуудын мэдэлд нь байна гэнэ. Ийм нэг алдагдсан нутаг нь их гүрнүүдийн шахалт дарамтын улмаас 128 жилийн турш Хятадын мэдлээс гадна байсан Памирын уулс юм байна. Тэгээд Зөвлөлт задарсны дараа зарим нутгаа буцаан авах боломж гарсан аж. Энэ талаар Чу Йао Лу нь бичихдээ “Шинэ Тажикистан улс тусгаар тогтнолынхоо эхний жилүүдэд эдийн засгийн хүнд байдалд байхдаа Хятадаас шударга тусламж авсан. Ийнхүү Хятадаас тусламж авсны дараа Тажикистан нь БНХАУ-д нэгэн цагт алдагдсан нутгийг нь эргүүлэн өгөх санаачилга гаргасан юм. Энэ талаарх хэлэлцээ 2010 онд дуусаж, Хятад нь 1158 км.кв алдагдсан нутгаа буцаан авсан. Язгуур үндэснээсээ 128 жилийн турш таслагдан холдсон Памирын газар нутгийг албан ёсоор Хятадад нэгтгэсэн юм” гэж бичсэн байж.

Тажикистан нь Хятадаас авсан зээлээ төлж чадахгүй болсны улмаас газар нутгаасаа тасалж өгсөн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй дуулиантай мэдээ интернэтээр нэг хэсэг тархаж байсныг уншигч та лав уншиж байсан биз. Албан ёсны мэдээгээр Тажикистан нь БНХАУ-тай найрсан хөршийн харилцаатай гэдгээ харуулж, бүр Оросын эзэнт гүрний үеэс маргаантай байсан гэх газар нутгийг буцаан өгсөн гэж байсан. Ингэснээр Тажикистан нь цаашдаа Хятадаас хөнгөлөлттэй зээл тусламж авах, Хятадын компаниудын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой болсон юм байх. Тухайн үед Гадаад хэргийн сайд асан Хамрохон Зарифи нь ийнхүү газар нутгийн маргааныг шийдэж, зээл тусламж авах болсныг 1884 онд Оросын эзэнт улс ба Чин гүрний хооронд байгуулсан “Шинэ Маргелан” нэртэй гэрээнээс үүдсэн маргааныг эцэслэн шийдсэн “дипломат ялалт” гэж гэж тодорхойлж байсан аж. Мөн дамжуулан өгсөн газар нутгийн хэмжээг 1100 км. кв гэж зааж байсан байх юм. Гэтэл Хятадын сэтгүүлч нь дамжуулан өгсөн газар нутгийн талбайг нь 1158 км.кв нутгийг нэмж зааснаар Тажикистаны иргэд эрх баригчдаасаа 58 км.кв газар нутгийн талаар асуулт тавих эрхтэй болж хувирчээ.

Энэ талаар “azattyq.org” сайт дээр бичихдээ Тажикистан нь газар нутгийнхаа 0,77 хувийг өгсөн гэж. Тажикийн түүхч Рахим Масов нь тухайн үедээ эрх баригчдынхаа шийдвэрийг хатуу шүүмжилж байжээ. Хятад нь Тажикистаны мэдлийн Дорнод Памирыг бүхэлд нь шилжүүлэхийн өгөхийг шаардсан гэж Масов шүүмжилсэн. Энэ их нутгийг Тажикистанаас тасалж өгнө гэдэг боломжгүй тул ярилцсаар эцэст нь Хятадын шаардсан газар нутгийн ердөө 3 хувийг өгөхөөр болсон нь 1158 км. кв болсон юм байна. Хятадын сэтгүүлчийн “манай түүхэн нутаг” гэж нэрлэсэн газар нь хэзээ ч Дундад иргэн улсын мэдлийнх байгаагүй, Хятадтай хиллэж ч байгаагүй гэжээ. Учир нь дамжуулан өгсөн газрыг багтаадаг Уулын Бадахшаныг Бухарын эмирт улс 1885 онд л мэдэлдээ авсан. Үүний дараа л Уулын Бадахшан нь Бухарын эмирт улсын нэг хэсэг гэдгээрээ Хятадтай хиллэх болсон байна. Харин Бухарын эмирт улс нь тэр үед бүхэлдээ Оросын эзэнт улсын мэдлийнх болоод байсан тул Памирын ууланд Оросын казак цэргүүдийн харуул, манаа гараад байсан аж. Хамгийн гол нь Зөвлөлтийн үеэр хайгуул хийж, энэ газар нутагт 17 төрийн ашигт малтмал байгааг илрүүлэн тогтоосон байдаг юм байна. Иймд 58 км. нутгийг ердөө 7х8 км газар гэж чамлахааргүй баялаг болж хувирч байгаа аж.

Гэхдээ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн орнуудын анхаарлыг татаж байгаа гол зүйл нь тус нийтлэлд 1911 он гэж заасан явдал болжээ. Мао тэргүүлэгчийн Эв хамт намын 1949 онд байгуулсан БНХАУ улс биш харин 1911 онд Сун Ят Сен үүсгэн байгуулж, Чан Кай Ши залгамжилсан Дундад иргэн улсаас хил залгаа улс орнуудтайгаа явуулж байсан газар нутгийн бүх л маргаан, зөрчлийг “уугуул, түүхэн нутгаа” буцаан авах зөв зүйл гэж үзэж байгаа нь хамгийн ихээр анхаарал татсан юм байна.

Мөн арван жилийн өмнө болоод, Тажикийн эрх баригчид нь нам дарах гэж асар их хүчин чармайлт гаргаж, бараг мартагнах шахсан үйл явдлыг гэнэт ингэж сөхөх болсонд ихэд гайхсан байна. Ладакх нутаг дах Энэтхэг Хятадын хилийн дагуу хурцадмал байдал үүсэнтэй холбоотой байж магадгүй гэж таамаглажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 7 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 8 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 8 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 12 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 12 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27