Ж.Батбаясгалан даргаа том толгойтой дарга нараа хал, чадахгүй бол өөрөө яв

Н.Мижидмаа
2020/07/24

Төрийн албаны зөвлөл/ТАЗ-/өөс Хотын даргад хүргэсэн мэдэгдлийн дагуу сурвалжлав.

 ТАЗ-ийн дарга Б.Баатарзоригийн гарын үсэг бүхий албан бичиг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга нартай холбогдож байна. Тус албаны Захиргааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч О.Дагвадорж гэх этгээд хууль бусаар төрийн албанд томилогдож, уг хууль бус томилгоог тус газрын даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай гаргасан тул тэднийг ажлаас чөлөөлж хариуцлага тооцохыг ТАЗ-ийн мэдэгдэлд дурджээ. О.Дагвадорж нь ажлын хариуцлага алдаж 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрийн албанаас халагдсан байтал түүнийг эрх мэдэл бүхий албан тушаалд томилох шийдвэрийг А.Энхманлай гаргажээ. Хууль бус шийдвэр гаргасан, ТАЗ-өөс өгсөн шаардлагын дагуу албан тушаалтныг чөлөөлөхийг биелүүлээгүй зэрэг үндэслэлээр 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ТАЗ-өөс Хотын даргад А.Энхманлайг ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж хариуг 7 хоногийн дотор хариу өгөхийг сануулжээ. Гэвч хотын дарга уг асуудлыг шийдэлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд О.Дагвадоржийг чөлөөлөх шийдвэрээр хаацайлан хууль зөрчсөн шийдвэр удаа дараа гаргасан А.Энхманлайг авч үлдэхээр болжээ.     

Хууль зөрчсөн нь ил болоход бусдаар туг тахиад хариуцлагаас мултардаг систем хот дээр ийнхүү ил боллоо. Хариуцлага алдаж төрийн албанаас халагдсан хүнийг өндөр албан тушаалд хууль бусаар томилж, ТАЗ-өөс О.Дагвадоржийг чөлөөлж, ажилд томилсон шийдвэрээ хүчингүй болгохыг шаардсан байхад уг шийдвэрийг үл тоож О.Дагвадоржид ээлжийн амралт, цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжтэй чөлөөг удаа дараа олгож байсан А.Энхманлай ямар ч буруугүй цэвэрхэн үлдэхээр болж байна.

Эх сурвалжийн хэлж байгаагаар Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ТАЗ-өөс өөрт хаяглагдсан мэдэгдлийн дагуу шийдвэр гаргаж А.Энхманлайг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон ч гарын үсэг зуралгүй өнөөдрийг хүрчээ. Энэ хугацаанд А.Энхманлайг, О.Дагвадоржийг чөлөөлж гаргасан алдаагаа засч залруулсан гэх үндэслэлээр албан тушаалд нь үлдээх шийдвэр гаргажээ. Буруутай этгээд хариуцлага үүрэх бус хоорондоо тохироод уучилчихдаг бол Төрийн албаны зөвлөл сүржин мэдэгдэл гаргаад яахав дээ...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18