Хятад нь Чэнду дах Америкийн Консулын газрыг хааж магадгүй

Н.Мижидмаа
2020/07/24

Хюстон дах Хятадын Консулын газрыг хаахыг шаардсаны хариуд Чэнду дах Америкийн Ерөнхий Консулын газрыг хаахыг шаардаж магадгүй тухай “South China Morning Post” сонин мэдээлжээ.

Америкийг шаардлагаасаа татгалзаагүй тохиолдолд Хятад хариу болгож Ухань дах Консулын газрыг хааж магадгүй гэж яригдаж байсан. Магадгүй ийм ч урчаас Вашингтоноос өрссөн алхам хийж корона вирусийн улмаас түр хаагдаад байсан Ухань дах төлөөлөгчийн газраа сэргээхгүй байхаар шийдээд байсан юм. Гэтэл Хятадын зүгээс тэртээ тэргүй үйл ажиллагаа явуулахгүй хагас жил болсон төлөөлөгчийн газрыг хаах нь бодит нөлөө үзүүлэхгүй гэж үзээд 1985 онд нээгдсэн Чунды дэх төлөөлөгчийн газрыг хаах нь зөв гэж шийдсэн бололтой гэж “South China Morning Post” үзсэн байна.

АНУ нь Хятадыг Хюстон дах төлөөлөгчийн газраа 72 цагийн дотор хаахыг шаардсаны дараа Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь “АНУ-ын зүгээс хийж байгаа улс төрийн өдөөн хатгалга нь олон улсын эрх зүй ба олон улсын харилцааны үндсэн зарчмууд, хоёр улсын хооронд байгуулсан консулын гэрээг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Хятадын тал шийдвэртэй хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдээд байсан юм.

Америк нь Хюстон дах Хятадын төлөөлөгчийн газрыг Америкийн технологийг хулгайлсан, оюутан солилцооны тогтолцоог зүй бусаар ашигласан, төлөөлөгчийн газрын ажилтнууд дипломат ёсонд үл нийцэх үйлдэл гаргасан гэдэг буруутган хаахыг шаардсан ч тодорхой баримт дэлгээгүй юм.

Ийнхүү Хюстон дах Хятадын төлөөлөгчийн газрыг тойрсон дуулилан дөнгөж газар авч эхэлж байтал Сан-Франциско дах төлөөлөгчийн газартай холбоотой шинэ дуулиан эхлэв бололтой.

Америкийн Холбооны мөрдөн байцаах товчоо нь Сан –Франциско дах Хятадын Консулын газрыг БНХАУ-ын армитай холбоотой биологич эрдэмтнийг байрандаа нуун дарагдуулсан гэж буруутгаж байгаа тухай “CNN” мэдээлсэн байна. Мөрдөх товчооны үзэж байгаагаар Зюань Таныгэгч биологич эрдэмтэн өнгөрсөн оны намар Дэвис дэх Калифорнийн их сургуульд судалгаа хийхээр Америкт ирэхдээ Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоотой гэдгээ визийн мэдүүлэг дээрээ заагаагүй. Гэтэл Зюань Таны цэргийн дүрэмт хувцастай зургийг Мөрдөх товчоо интернэтээс олж авсан байна. Улмаар зургийн талаар лавлагаа хийхэд биологич эрдэмтэн нь Хятадын Цэргийн нисэх хүчний Цэргийн анагаах ухааны их сургуулийн шинжлэх ухааны ажилтан хийж байсан, Америкт байх хугацаандаа ч тэндээ бүртгэлтэй байсныг тодруулсан аж.

Иймд зургаадугаар сарын 20-нд ХМТ нь Зюань Таныг дуудаж байцаалт авахад Хятадын армитай холбоогүй, их сургуулийн ажилтан учраас дүрэмт хувцас өмсөх ёстой байсан гэсэн тайлбар өгчээ. Гэвч ХМТ нь Зюань Таныамьдарч байсан газар нэгжлэг хийхэд түүнийг Хятадын армитай холбоотой хэвээр гэдгийг нотолсон баримт олсон аж. Улмаар зургаадугаар сарын 26-нд түүнд визийн мэдүүлэг хуурамчаар үйлдсэн гэж ял тулгахад хэдийн зугтаад сураггүй болсон байж. Мөрдөгчид Зюань Таныг Сан-Франциско дах төлөөлөгчийн газар нуугдсан гэж үзэж байгаа юм байна.

Зюань Таны хэргийг мөрдөж байгаа прокурорууд нь Хятадын цэргийнхэн бусад олон эрдэмтдийг Америк руу шинжлэх ухааны ажил хийлгэх нэрийдлээр явуулдаг байсныг тогтоожээ. Үнэндээ тэдгээр эрдэмтэд шинжлэх ухааны ажил гэхээс илүүтэйгээр Хятадын армид шаардлагатай мэдээллийг хулгайлдаг байсан аж. Одоогийн байдлаар Хятадаас ирсэн эрдэмтэд хуулбарлах зорилгоор Америкийн их сургуулиас баримт хулгайлсан нэг хэргийн нотлох баримтыг олоод байгаа юм байна.

БНХАУ нь АНУ-ын Нью-Йорк, Сан-Франциско, Лос-Анжелс, Хюстон, Чикаго гэсэн хотуудад Ерөнхий Консулын газартай бол АНУ нь БНХАУ-ын Гуанчжоу, Шанхай, Шэньяне, Чэнду,Уханьд Консулын газруудтай юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18