ОХУ вакцин бэлэн болсон гэдгийг зарлалаа


ОХУ коронавирусын эсрэг вакцины II шатны туршилтаа хараахан дуусаагүй, III шатны туршилтаа эхлээгүй боловч вакцин бэлэн болсон гэж мэдэгдлээ. Вакцины явцыг хурдасгах тал дээр Засгийн газар судлаачидтай хамтарч ажиллаж байна.  Тус улсын Батлан хамгаалах яам даваа гаригт I үе шатны сорилтод орсон сайн дурын цэргүүдийг чөлөөлж буйгаа зарлалаа. Батлан хамгаалах яамны орлогч дарга Руслан Цаликов “Argumenty i Fakty “ сонинд  “Цэргийн судлаачид болон Гамалеяа судалгааны хүрээлэнгийн тархвар судлал, микробиологийн эрдэмтэд эцсийн үнэлгээг хийсэн. Чөлөөлөгдсөн бүх сайн дурын ажилтан коронавирусаас хамгаалах дархлаатай болсон. Тиймээс шинэ төрлийн коронавирусын эсрэг анхны вакцин бэлэн болсон” гэж ярьжээ.  Харин Оросын эрүүл мэндийн яам вакцины туршилт хараахан дуусаагүй гэв. Эрүүл мэндийн яамны туслах Алексей Кузнецов “II шатны сорилын дараа вакциныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр төлөвлөж байна. Ирэх сарын 3-нд II шатанд хамрагдсан 100 хүний сорил дуусна гэж таамаглаж байна. Энэ оны сүүлч гэхэд дэлхийн бусад оронтой хамтран 200 сая тун вакцин үйлдвэрлэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Бид вакцинаа олон нийтэд худалдаанд гаргахаар шуурхай ажиллаж байна” гэлээ.  Тухайлбал, Турк, Арабын нэгдсэн Эмират улс болон бусад орон III шатны туршилтад оролцоно гэв. Өчигдрийн байдлаар ОХУ-д 795 мянган хүн халдвар авч, 12 мянган хүн нас барснаар дэлхийд дөрөвт жагсаж байна. Тус улсын шинжээчид 50 өөр төрлийн вакцин туршиж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Их Британи, АНУ, Канад Оросын хакерчид вакцины судалгааны байгууллага руу халдсан гэдэг мэдэгдлийг няцаасан юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.24  БААСАН № 141 (6366)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18