Генерал Д.Гэрэлийн хүүгийн алтны уурхайн шүүх хурал 7-р сарын 31-нд товлогджээ

Н.Мижидмаа
2020/07/23

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2019 оны 11-р сард “Хурандаагийн хүү баяжиж байвал, хүн мал харангадах нь яамай” нэртэй нэвтрүүлгийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас бэлтгэж хүргэсэн. Тус суманд Нарангийн голоос 27 алхмын зайтай алтны үйл ажиллагаа явуулж буй “Пентетарро” ХХК нь Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн төрсөн хүү Г.Аранзалынх юм. Тус компани нь байгаль орчинд сөргөөр үйл ажиллагаа явуулж Нарангийн гол ширгэсэн талаар сэтгүүлч уг асуудлыг хөндөж сурвалжилсан билээ. Гэтэл Генерал Д.Гэрэл нь миний нэр төрд халдаж байна гэж сэтгүүлчийг шүүхэд өгснөөр хоёр удаа шүүх хурал хойшлов. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн зүгээс Нарангийн гол ширгэсэн нь үнэн, би хэн нэгнийг гүтгээгүй, тэр алтны уурхай Д.Гэрэлийн хүүгийнх гэдэг нь ч үнэн. Тиймээс газар дээр нь очиж шүүхийн үзлэг хийж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан. Уг сэтгүүлчийн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхээс хангаж газар дээр нь үзлэг хийсэн юм. Харин одоо Д.Гэрэлийн нэр хүнд, алдар нэрээ хамгаалж өргөдөл гаргасан шүүх хурал 2020 оны 7-р сарын 31-нд товлогджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18