Грек улс зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулав

Н.Мижидмаа
2020/07/23

Грекийн зэвсэгт хүчнийг бүх анги, нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаалыг Батлан хамгаалах яам нь өгсөн байна. Грекийн мэдлийн Кастелоризо арлын орчим Турк нь газрын тос, шатдаг хийн хайгуул явуулж эхэлсний хариуд ийм шийдвэр гаргажээ. Кастелоризо арал нь Туркийн хилээс ердөө 2 км-ийн зайтай байдаг арал. Олон улсын хууль дүрмийн дагуу арлыг тойрсон онцгой бүс мөн л Грекийн мэдлийнх байх ёстой ч Турк нь өөрийн мэдлийнх гэж үзээд арлын ойролцоо газрын тосны хайгуул хийж эхэлсэн байна. Улмаар арлын орчимд “Oruc Reis” нэртэй судалгааны хөлөг газар хөдлөлтийн судалгаа хийнэ гэдгийг Турк мэдэгдэхтэй зэрэгцээд байлдааны 15 усан онгоцоо арлын зүг хөдөлгөсөн аж.

Үүний хариуд Грекийн Батлан хамгаалах яам зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулж, сайд НиколаосПанайотопулос нь Америкийн Батлан хамгаалахын сайд Марк Эспертэй холбогдон Туркийн үйлдлийн талаар дуулгаад Грек улс нь газар нутгийнхаа халдашгүй байдлыг хамгаалахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Мөн Грекийн Ерөнхий сайд КирикаосМицотакис нь Оросын Ерөнхийлөгч Путинтэй утсаар холбогдон Газрын дундад тэнгис бий болсон нөхцөл байдлын талаар ярилцсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18