Хятад оюутнуудыг шалтгаангүйгээр саатуулж, байцааж болзошгүй талаар анхааруулжээ

Н.Мижидмаа
2020/07/23

БНХАУ-ын ГХЯ-ы Консулын газраас Америкт суралцаж байгааг хятад оюутнуудыг Америкийн хууль хяналтынхан шалтгаангүйгээр саатуулан байцааж болзошгүй талаар анхааруулсан байна. Тус газраас “WeChat” хаягаараа “Америкийн эрх баригчдын зүгээс хятад оюутнуудыг саатуулах, шалтгаангүйгээр байцаах, хувийн эд зүйлсийг нь хураах, хохирол учруулах тохиолдлын тоо сүүлийн үед өсөх хандлагатай байна. ГХЯ ба АНУ дах дипломат газруудаас энэ улсад суралцаж байгаа хятад оюутнуудад хандан аюулгүй байдлаа илүүтэй хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал болж байгааг сануулж байна” гэж сэрэмжлүүлжээ.

Энэ сэрэмжлүүлэг нь АНУ ба БНХАУ-ын харилцаа өдөр ирэх тусам муудаж байгаагийн бас нэг шинж гэж болно. Үүнээс өмнө АНУ нь Хюстон хот дах Ерөнхий Консулын газраасаа хаахыг шаардсан гэдгийг Хятадын ГХЯ мэдээлсэн. Америк нь энэ шаардлагаасаа татгалзахгүй тохиолдолд Хятад нь шаардлагатай арга хэмжээг авна гэдгийг ГХЯ-ын төлөөлөгч ВаньВэньбинь мэдэгдсэн байна. Америк нь Хятадын Консулын газрыг хаахаар шаардаж байгаагаа “Америкийн оюуны өмч ба америк иргэдийг хувийн мэдээллийг хамгаалахын тулд” гэж тайлбарласан байна. Хариу болгож Хятад нь Ухань дах Америкийн Консулын газрыг хаахыг шаардаж магадгүй гэж яригдаж байтал Вашингтон өрсөж арга хэмжээ авчээ. АНУ нь Ухань дах Консулын газрын ажлаа эргэн сэргээхгүй байх шийдвэр гаргаж. Хятадад корона вирусийн эрчимтэй тархаж байсан оны эхээр Ухань дах Консулын газрыг түр зогсоогоод байсан юм.

Ерөнхийлөгч Обамагийн үед ОХУ-ын эсрэг олон тооны хориг арга хэмжээ авахдаа яг ийм байдлаар эхэлж байсныг шинжээчид сануулсан байна. Ерөнхийлөгч Обама нь 2016 онд албан тушаалаа орхихын өмнөхөн “тагнуулын үйл ажиллагаа явуулсан” гэдэг шалтгаанаар Сан-Франциско дах Оросын Консулын газрыг хааж, Мэрилэнд, Нью-Йорк дах Оросын дипломатчидын хотхоныг татан буулгаж, Оросын олон арван дипломатчидыг албадан нутаг буцааж байсан. Түүнээс хойш Орос, Америкийн харилцаа өнөөдрийг хүртэл тасралтгүй муудсаар Хүйтэн дайны үед ч байгаагүйгээр хурцадсан.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь Америк-Энэтхэгийн ажил хэргийн зөвлөлөөс зохион байгуулсан шууд нэвтрүүлэгт оролцохдоо Ладак дах Хятад ба Энэтхэгийн хилийн орчим болсон зүйлд Бээжинг буруутгасан байна. Тэрээр Ладак дах хилийн шугамын дагуу Хятадын талаас хийсэн үйлдлийг Бээжингийн явуулж байгаа бас нэгэн “үл зөвшөөрч болох авир байдал” гээд “Бид хамтын чармайлтын тусламжтайгаар ашиг сонирхлоо хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч СтивенБигэн нь Конгрессын Гадаад харилцааны хороонд сонсгол хийхдээ “Америк-Хятадын харилцааны чиг хандлагыг шударгаар үнэлж дүгнэвэл Хятадын хувьд явуулж байгаа АНУ-ын бодлогыг өөрчлөх цаг хэдийн болсон, өөрчлөлт нь яаралтай шинж чанартай байх болно” гэжээ.

Түүнчлэн Бигэн нь “Хятад нь дэлхийд манай дараа орох байлдах өндөр чадвартай, сайтар санхүүжүүлдэг армийг бий болгож байна. Цөмийн зэвсгийн нөөц нь нэмэгдэж, сайжирч байна. Хятадын эдийн засгийн хөгжил ба цэргийн шинэчлэлийн зарим хэсэг нь АНУ-ын инноваци эдийн засаг, түүний дотор Америк дэх дэлхийн түвшний их сургуулиудад чөлөөтэй нэвтэрч байгаагаас үүдэлтэй” гэжээ. Гэхдээ Хятад энэ мэтээр Америкийн өрсөлдөгч болж байгаа ч цаашид дайсагнах ёсгүй, Америкийн эдийн засгийн Хятадаас тусгаарлах бодолгүй байгаа гэсэн байна. Тэрээр “Хятадыг 20 жилийн өмнө дэлхийн хамтын нийгэмлэгийг итгэл хүлээсэн гишүүн байсан үеийнхээ замаар явах үүргээ бүрэн дүрэн хэрэгжүүлдэг болгох нь манай зорилго” гэсэн байна.

Энэ зуур Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чиньин нь Вашингтон дах Хятадын Элчин сайдын яамыг дэлбэлэх заналхийлэл, сүрдүүлэг ирж байгаа талаар мэдэгдсэн байна. Тэрээр Twitter дээрээ “Хятадын Элчин сайдын яаманд дэлбэлнэ, амь насанд нь халдана гэсэн сүрдүүлэг ирсэн авсан нь АНУ-ын Засгийн газраас тарааж байгаа гүтгэлэг, үзэн ядалтыг өдөөн турхирч байгаагийн үр дагавар юм” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 8 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 9 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 9 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 13 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 14 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27