АНУ хоёр тэрбум доллараар коронавирусийн эсрэг вакцин захиалжээ

Н.Мижидмаа
2020/07/23

Америкийн “Pfizer” эмийн үйлдвэрлэлийн компани нь корона вирусийн вакцин хийх хоёр тэрбум долларын захиалга авсан тухай “Fox News” мэдээлсэн байна.  Тодруулбал, тус компанийн боловсруулж буй вакциныг Америкийн Хүнсний бүтээгдэхүүн ба эмийн чанарын удирдах газраас зөвшөөрөл авбал 100 сая тун үйлдвэрлэн тараах АНУ-ын Засгийн газар 1,95 тэрбум доллар төлөхөөр гэрээ байгуусан аж. “Pfizer” компани нь Германы “BioNTech” –тэй хамтран вакцин бүтээхээр ажиллаж байгаа аж.

АНУ-ын Засгийн газар нь корона вирусийн тархалтыг зогсоох зорилгоор вакцин боловсруулах ба үйлдвэрлэх явцыг хурдасгах “Operation Warp Speed”нэртэй төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн хүрээнд дээр дурдагдсан захиалгыг хийж байгаа юм байна. Америкийн Эрүүл мэнд ба нийгмийн халамжийн яамны нарийн бичгийн дарга Алекс Азар нь “Бодитоор үйлчилдэг, аюулгүй ганц ч болов вакциныг  оны сүүлээр америкчууд хүлээн авна гэх магадлалыг нэмэгдүүлэх үүднээс бид Operation Warp Speed-ийн тусламжтайгаар вакцинуудыг багцлан цуглуулж байгаа юм. Эмнэл зүйн туршилтын амжилтаас шалтгаалаад Pfizer ба BioNTech-ийн бүтээж байгаа вакциныг ойролцоогоор 100 сая тунгаар тараахад өнөөдөр байгуулсан гэрээ туслах болно” гэжээ.

Үүнээс гадна гэрээнд заасан нөхцөлийн дагаа Америкийн Засгийн газар нэмэлт болгож ахин 500 сая тун худалдан авах эрхтэй болж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 16 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 17 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 18 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 18 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 18 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 19 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 19 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27