“Brexit”-ийн санал асуулгад ОХУ нөлөөлсөн гэх баримт олдсонгүй

Н.Мижидмаа
6 цагийн өмнө

Их Британийн парламентын Тагнуул ба аюулгүй байдлын хороо нь дэлхийн олон орон, түүний дотор Их Британид болсон сонгуулийн копманит ажлуудад Оросын төрийн зүгээс хөндлөнгөөс оролцсон талаар хийсэн мөрдлөгийн үр дүнгээ олон нийтэд танилцуулжээ.

Тус илтгэлийг бүр өнгөрсөн жилийн аравдугаар сарын 17-нд бэлдэн Ерөнхий сайдын захиргаанд шилжүүлсэн байж. Гэвч Засгийн газар нь илтгэлийг олон нийтэд танилцуулахын өмнө зарим үйл явц болж өнгөрөх ёстой гэсэн шалтгаанаар хэвлэхийг нь хойшлуулаад байсан юм. Тус илтгэлээр Их Британид өнгөрсөн жилүүдэд болсон “Brexit”, Шотландын тусгаарлах тухай гэх мэт санал асуулгад ОХУ нөлөөлсөн гэх дуулиант баримт олныг дэлгэнэ гэж хүлээж байсан ч тийм зүйл огт болсонгүй.

Тухайлбал, тус илтгэлд “Brexit” гэж нэрлэгдсэн бүх нийтийн санал асуулгад ОХУ-ын зүгээс хөндлөнгөөс оролцон нөлөөлсөн гэх нотлох баримт Британийн Засгийн газарт үгүй байгааг дурдсан байна. Гэхдээ Оросыг Их Британид өрнөж байгаа улс төрийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон гэж мэдэгдээд, хакеруудын дайралтын цаана ОХУ байгааг нотолбол хариу арга хэмжээ авах ёстой гэжээ. Түүнчлэн Оросын тагнуулын албад “харьцуулшгүй хүчирхэг” байна гэж онцлоод тэдэнтэй тэмцэхийн тулд Их Британид зохих хууль журам баталж, Британийн тагнуулын албадад илүү эрх өгөх хэрэгтэй гэж үзжээ. Улмаар Өрнөдийн орнууд хамтран ажилласан үедээ хамгийн үр дүнтэй байдаг гээд “Оросын бусармаг үйлдлийг үр дүнтэйгээр тогтоон барихын тулд олон улсын хамтын нийгэмлэгийг дэмжлэг шаардлагатай байна” гэж дүгнэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18