Хятадын хакеруудыг Америкаас вакцины мэдээлэл хулгайлсан гэж буруутгажээ

Н.Мижидмаа
6 цагийн өмнө

Хятадын хакеруудыг Америкийн компаниудааскорона вирусийн вакцинтай холбоотой мэдээлэл хулгайлсан гэж буруутгаж байгаа тухай “Associated Press” мэдээлсэн байна. АНУ-ын Хууль зүйн яам Хятадтай холбоотой гэх хоёр хакерыг сүүлийн хэдэн сарын турш Америкийн маш олон компани, түүний дотор корона вирусийн эсрэг вакцин ба эм боловсруулж байгаа компаниудын сүлжээнд хууль бусаар нэвтрэн олон сая доллароор үнэлэгдэх мэдээлэл хулгайлсан гэж буруутгаж байгаа юм байна. Прокурорууд нь хулгайд алдагдсан мэдээлэл нь Хятадын Засгийн газрын сонирхлыг татсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Сүүлийн үед Хятад, Оросын гэгдсэн хакеруудыг Их Британи, АНУ, Канадын компаниудын сүлжээнд нэвтэрч корона вирусийн эсрэг вакцин бүтээх ажилтай холбоотой мэдээлэл хулгайлсан гэж буруутгасан мэдэгдэл удаа дараалан хийгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дах цөөнхийн тэргүүнКевинМаккарти нь корона вирусийн эсрэг вакцины мэдээлэл хууль бусаар авах гэсэн хакеруудын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хууль санаачлан хэлэлцүүлэхээр өргөн барьжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18