АНУ нь Хятадыг сөрөх эвсэл байгуулна

Н.Мижидмаа
6 цагийн өмнө

Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ. Тэрээр мягмар гарагт Их Британийн Гадаад харилцааны сайд Доминик Раабтай хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэр БНХАУ-ыг олон улсын хэв журмыг тогтмол зөрчиж байна гэж буруутгаад “Бид энэхүү аюулыг хүлээн авч, хамтын хүчин чармайлтаар энэ мэт авир нь Хятадын ашиг сонирхолд нийцэхгүй гэдэгт Хятадын Коммунист намын итгүүлэх эвслийг байгуулж болох юм” гэжээ. Тэрээр БНХАУ олон улсад тогтсон дэг журмыг зөрчиж байгаагийн жишээ болгож Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдал, Хятад ба Энэтхэгийн хилийн ээдрээ, дэлхий даяар корона вирусийг тархахад гүйцэтгэсэн үүрэг зэргийг заасан байна. Улмаар Помпео нь “Ардчилал ба эрх чөлөөний үнэ цэнийг ойлгодог улс бүр Хятадын Коммунист намаас гарч буй аюул заналхийллийг ухамсарлаж байгаасай гэж бид хүсэж байна” гэжээ.

Ингээд зогссонгүй Майк Помпео нь БНХАУ-ыг төрийн мэдлийн компаниудаа ашиглан Америкийн оюуны өмчийг хулгайлах оролдлого хийж байна гэж буруутгасан байна. Тэрээр Их Британийн Засгийн газрыг тав дах үеийн холбооны дэд бүтцийг нэвтрүүлэхдээ Хятадын “Huawei” компанийн бүтээгдэхүүнээс татгалзахаар шийдвэр гаргасанд баяр хүргээд, энэ шийдвэрийг гаргахад АНУ ямар нэг дарамт шахалт үзүүлээгүй гэдгийг онцолжээ.

Харин зарим шинжээчдийн үзэж байгаагаар Их Британийн Засгийн газар нь АНУ-ын маш хүчтэй дарамт, шахалтад орсон тул 5G холбоог нэвтрүүлэхдээ Хятадын компаниудаас татгалзахаас өөр аргагүй болсон. Ингэснээр шинэ систем нэвтрэх хугацаа 2-3 жилээр хойшилж, 2,5 тэрбум долларын нэмэлт зардал гаргах шаардлагатай болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18