Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Петровис компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.22/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Оюутолгой төсөлтэй холбогдуулан тэднийг шүүнэ. Хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 6-наас хэлэлцэж эхэлсэн. Улмаар Ерөнхий сайд асан С.Баяр, Петровис компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын өмгөөлөгч П.Баасанжав, Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралд ирээгүй тул тэдний хэргийг тусгаарлаж, шүүх хурлын товыг зарлахаар болж шийдвэрлээд байсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна