ХКН-ын бүх гишүүд ба тэдний гэр бүлийг АНУ-д нэвтрэхийг хориглож магадгүй

Н.Мижидмаа
Өчигдөр

Ерөнхийлөгч Трампын захиргаа нь Хятадын коммунист намын бүх гишүүд, тэдний гэр бүлийн хүмүүсийг АНУ-д нэвтрэхийг хориглож магадгүй талаар “Bloomberg”, “The New York Times”,“The Wall Street Journal” мэдээлсэн байна. Трампын захиргаа Хятадын эсрэг хориг арга хэмжээгээ зөвхөн өндөр албан тушаалтан намын гишүүдээр хязгаарлахгүй, жирийн гишүүдийг ч хамруулах тухай бодлого хэрэгжүүлж байгаа тул ийм шийдвэр гаргавал хэн ч гайхахгүй биз. Гэхдээ “Reuters” агентлаг нь Ерөнхийлөгч Трамп энэ шийдвэрийн талаар мэдээгүй яваа, түүний захиргааны өндөр албан тушаалтнууд санаачилга гаргаж ийм шийдвэрийг доод шатанд хэлэлцэж байгаа болохоос төрийн тэргүүнд өргөн бариагүй байгаа гэж тайлбарлажээ.

Гэвч тушаал Трампын сонорт хүрч, ёсоор болголоо ч Хятадын коммунист намын бүх гишүүдийг Америк руу нэвтрэхийг хориглоно гэдэг тун ч бэрх асуудал болох тухай “South China Morning Post” бичсэн байна. Одоогоор ХКН яг хэдэн гишүүнтэй нь ч тодорхойгүй, ойролцоогоор Хятадын хүн амын 7 хувь буюу 92 сая хүн гэж багцаалдаг аж. Эдийн засгийн өсөлт, нийгмийн халамжийн бодлого зэргийн нөлөөгөөр ард олны дунд ХКН-ын нэр хүнд өндөр байгаа. Иймд намын бүх гишүүд ба тэдний гэр бүлийн хүмүүсийг Америк руу нэвтрэхийг хоригловол Хятадын 1,4 тэрбум хүний эсрэг хориг арга хэмжээ авсантай адил зүйл болно гэж тус сонин шүүмжилсэн байна. БНХАУ-ын нэр алдартай, хөрөнгө чинээтэй ихэнх хүн намын гишүүн байдаг тул ТРамп ХКН-ын гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авбал “Alibaba”-ийн ЖекМа, “Huawei”-н ЖэньЖэнфэй, цахилгаан машины “BYD”-ын Ван Хунфу, “Xiaomi”-н ЛэйЦзюнь гэх  мэт олон зуун дэлхийд алдартай бизнес эрхлэгчид АНУ руу зорчих боломжгүй болно гэдгийг ч тус сонин анхааруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18