Вашингтонд хар арьстнууд гал нээж, есөн хүн шархаджээ

Н.Мижидмаа
Өчигдөр

АНУ-ын нийслэл Вашингтонд буудалцаан болсны улмаас олон хүн шархадсан тухай хотын цагдаагийн газрын дарга ПитерНюсэм мэдэгджээ. Нийт есөн хүн шархадсанаас хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа, нэг нь шархаа даалгүй нас барсан аж. Буудалцааны гэрчүүдийн мэдүүлснээр урт голтой буу, гар буугаар зэвсэглэсэн гурван хар арьстан хүмүүс рүү буудсаны дараа машинд суун зугтсан аж. Үүнээс өмнө Иллинойс мужийн Пеориа хотод үл мэдэгдэх этгээдүүд цугласан хүмүүс рүү буудаж, 12 хүн шархадсан тухай мэдээ ирж байсан.

Сиэтл хотод эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цагдаагийн хэлтэс рүү дайрч эзлэхийг оролдсоны улмаас 12 цагдаа шархадсан байна. Ням гарагт BLM хөдөлгөөний дэмжигчдийн оролцсон жагсаал анхандаа тайван байдлаар явагдаж байсан удалгүй бейсболын цохиураар зэвсэглэсэн залуучууд замдаа таарсан дэлгүүр, байшин барилгын цонхыг хагалж, дээрэм тонуулж хийж эхэлсэн байна. Удалгүй үймсэн хүмүүс цагдаагийн хоёр хэлтэс рүү дайрч эзлэхийг завдаж, цагдаа нар нулимс асгаруулагч хийж, дуут гранат ашиглан тараажээ. Үүний дараагаар Сиэтл хотын цагдаа газар мэдэгдэл хийж “Ням гарагт жагсаалд оролцсон хүмүүс Сиэтл хотын захиргааны болон хувийн барилга, байгууламжид ихээхэн хэмжээний хохирол учрууллаа. Үймээний үеэр хамгийн багадаа 12 цагдаа шархдаж, хоёр хүнийг саатуулсан” гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18