Иллинойст буудалцааны улмаас 12 хүн шархаджээ

Н.Мижидмаа
2020/07/20

Америкийн мужуудад “Black Lives Matter” хөдөлгөөнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Зарим газар жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж байгаа бол зарим газар нь жагсагчид руу үл мэдэгдэх этгээдүүд гал нээсэн хэрэг гарчээ.

АНУ-ын Иллинойс мужийн Пеориа хот дах голын эрэг дагуух талбайд цугласан хүмүүс рүү үл мэдэгдэх этгээд гал нээсний улмаас 12 хүн шархадсан тухай “Fox News” мэдээлжээ. Орон нутгийн цагаар 4 цагийн үеэр эргийн дагуух талбайд цугласан 200 гаруй хүмүүс рүү гэнэт буудсан аж. Шархадсан хүмүүсээс хоёр нь хүнд байдалд байгаа бол бусдынх нь биеийн байдал тогтвортой байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нь Портлэнд хотын удирдлага нөхцөл байдлыг хяналтаасаа алдсан тул хэв журам сахиулах үүднээс холбооны хүчний байгууллагуудын тусламж болгож явуулсан тухайгаа мэдэгдлээ. Тэрээр Twitter дээрээ “Бид Портлэндэд туслах гэсэн болохоос хорлох гээгүй. Мужийн удирдлага нь анархистууд ба өдөөн хатгагч нарыг олон сарын турш хяналтаасаа алджээ. Тэд боломжийг алдсан. Бид хүмүүсээ болон холбооны өмчөө хамгаалах ёстой” гэжээ.

Америкийн хууль сахиулах холбооны байгууллагууд буюу төв Засгийн газрын мэдлийн хүчний байгууллагууд Портлэнд хотод долоодугаар сарын 4-нд ирснээс хотын шүүхийн байрыг жагсагчдын дайралтаас хамгаалах, эсэргүүцлийн жагсаалын тараах арга хэмжээ авч байгаа юм байна. Орон нутгийн телевизийн сувгийн мэдээлснээр холбооны байгууллагын ажилтнууд таних тэмдэггүй машинаар хотоор явж эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг тайлбаргүйгээр баривчилж байгаа аж.

Холбооны Засгийн газрын, өөрөөр хэлбэл Трампын шийдвэрээр хотод эмх журам тогтоох арга хэмжээ авч байгааг Орегон мужийн болон хотын удирдлагууд эсэргүүцсэн байна. Тухайлбал, Орегон мужийн Ерөнхий прокурор Розенблум нь Портлэнд хотод хэв журам сахиулах арга хэмжээ авч байгаа холбооны албадыг шүүхэд өгчээ. Тэрээр АНУ-ын Холбооны хамгаалалтын алба, Дотоод хэргийн яам, Америкийн тахрын алба, Хил гаалийн алба зэргийг эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг баривчлахаа нэн даруй зогсоох ёстой гэж мэдэгджээ. Хотын мэр Тэд Уиллер нь холбооны хүчний байгууллагын ажилтнуудын хотоос гаргахыг шаардсан байна.

Чикаго хотод Христофор Колумбын хөшөөг хамгаалах үеэр цагдаагийн 18 ажилтан шархадсан тухай “Chicago Sun-Times” мэдээлсэн байна. Америкийн нээсэн хүчний хөшөөний орчим “Колумб бол хулгайч”, “Колумб бол алуурчин” гэсэн уриа хашхирсан олон хүн цуглаж, хөшөөг олсоор оосорлон нураахыг завдсан байна. Цагдаа нар хөшөөг хамгаалах гэхэд цугласан хүмүүс тэдэн рүү янз бүрийн зүйлс шидэлж, цагдаа нар хариуд нь бороохой хэрэглэн дайрч хөшөөнөөс шахан холдуулж чадсан аж.

“Black Lives Matter” хөдөлгөөнийг дэмжигчид нь Христофор Колумбыг Америкийн уугуул иргэдийн хоморголон устгахад оролцсон гэж буруутгаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 9 цагийн өмнө
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 11 цагийн өмнө
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 11 цагийн өмнө
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 11 цагийн өмнө
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 12 цагийн өмнө
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 12 цагийн өмнө
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 12 цагийн өмнө
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ 13 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 14 цагийн өмнө
10.558 литр архи устгалд оруулжээ 14 цагийн өмнө
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана 15 цагийн өмнө
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна 16 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 17 цагийн өмнө
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна 17 цагийн өмнө
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ 17 цагийн өмнө
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна 18 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна 18 цагийн өмнө
Хэнтий аймаг 40 багшийг 120 сая төгрөгөөр урамшууллаа 18 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн 18 цагийн өмнө
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа Өчигдөр