Азербайжан улс Армены цөмийн цахилгаан станцыг пуужингаар харвана гэж сүрдүүлжээ

Н.Мижидмаа
2020/07/20

Армен Азербайжаны хилийн дагуух мөргөлдөөн даамжрахыг дагаад хоёр талын амссан хохирол өсөж, сүрдүүлэг ч улам ноцтой болж байна.

Армен нь хилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Азербайжаны гурван ч танкийг устгасан гэж мэдэгджээ. Армены Батлан хамгаалахын сайд ШушанСтепанян “Армен-Азербайжаны хилийн зүүн хойд чиглэлд болсон тулааны үеэр Армены цэргийн аж үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэсэн нисгэгчгүй нисэх аппаратаар дайсны гурван танкийг устгаад байна” гэжээ.

Үүний дараахан Азербайжаны тал нь Армены цөмийн цахилгаан станцад пуужингийн цохилт өгч болзошгүй гэж анхааруулсан байна. Азербайжаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Арменыг Мингечевир усан цахилгаан станцын усан санг дэлбэлж, их хэмжээний газар нутгийн үерт автуулж магадгүй гэж бичиж эхэлсний дараа энэ мэдэгдлийг хийжээ.

Азербайжаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч ВагифДаргяхлы “Азербайжаны зэвсэгт хүчинд байгаа пуужингийн хамгийн орчин үеийн систем нь Мецаморын цөмийн цахилгаан станцад өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадвартай, ийм зүйл болбол Армен сүйрнэ” гэжээ. Үүнээс гадна Азербайжан даяар зэвсэгт хүчнээ дэмжих эх оронч аян явагдаж, 38 мянган хүн Арментай хийж байгаа тулаанд оролцохоор сайн дураар цэрэгт бүртгүүлсэн тухай тус улсын холбогдох албад нь мэдээлсэн байна.

Түүнчлэн Турк улс нь хилийн мөргөлдөөнд Азербайжаныг зүйл бүрээр дэмжинэ гэдгээ бас ахин мэдэгдэв. Энэ удаад Туркийн батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн хорооны тэргүүн ИсмиалДемир нь Азербайжанд нисгэгчгүй нисэх аппарат, пуужин, радио электрон тэмцэл хийх тоног төхөөрөмж нийлүүлэх, одоо байгааг нь сайжруулахад туслах бэлэн гэж мэдэгдээд “Турк ба Азербайжаны зүрх хамт цохилж байна. Нэг үндэстэн хоёр улс” гэж мэдэгдсэн байна.

Мөн энэ үеэр курдын “Фират” мэдээллийг агентлаг нь Турк улсыг Азербайжанд тусламж болгож Сирийн хөлсний цэргүүдийг илгээх гэж байгаа тухай мэдээ тараасан байна. Тус агентлаг нь “Турк улс нь Сирийн эрх чөлөөт арми гэж нэрлэгддэг бүлэглэлийн хөлсний цэргүүдийг Азербайжан руу зөөхөөр бэлдэж байна” гэжээ. Турк улс нь Сири дэх өөрийн талыг баримтлагч хөлсний цэргүүдийг Ливи дэх ашиг сонирхлоо хамгаалахын тулд олон мянгаар нь тийш зөөн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын талд байлдуулж байгаа юм.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18