Хөвсгөл далайн ус руу уулын үерийн ус орж байгаа нь тогтоогджээ

Н.Мижидмаа
2020/07/19

Энэ оны 07 дугаар сарын 16 - ны өдрийн оройн 18 цагаас эхлэн Хөвсгөл аймгийн Анчигасын даваа орчим үйл ажиллагаа явуулдаг Agartha Resort жуулчны бааз Хөвсгөл далай руу бохироо цутгаж байна гэх мэдээлэл цахим , олон нийтийн сүлжээгээр нийтэд тархсан . Үүний дагуу тус цагдаагийн газрын Хатгал тосгон дахь цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч , цагдаагийн дэслэгч Б.Ганболдоор ахлуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн , ОБГ - ын Хатгал тосгон дахь Гал унтраах 69 дүгээр ангийн алба хаагч , Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргааны усны чанар , экологийн төлбөр тооцох мэргэжилтэн , Хатгал тосгоны цаг уурын усны мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг завиар тухайн газарт очиж ажиллалаа .

         Бохир цутгагдаж байна гэх газар нь Хатгал тосгоны төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт усан замаар 68 км зайтай далайн зүүн эрэг дагуу байрлах Балчиргант гэх нэртэй газар бөгөөд газар дээр нь шалгалтын ажиллагааг явуулахад далайн ус руу уулын үерийн ус орж байгаа болох нь тогтоогдсон . Цахим сүлжээнд тархсан зураг дээр нуурын эрэгт цагаан өнгийн хоолой байрлуулсан мэт харагдсан зүйлийг шалгахад үерийн ус цутгаж байгаа хэсэгт ясажсан цагаан өнгийн 4 метрийн урттай ёзоор модны хэсэг байсан нь мөн шалгалтын явцад тогтоогдсон. 

      Ажлын хэсэг тухайн газрын ус , хөрснөөс зориулалтын з төрлийн тусгай багаж ашиглан дээж авч үзэхэд хөрс болон ус ямар нэгэн бохирдолгүй хэвийн гэсэн дүгнэлт гарсан . Мөн далайн ус бохирлогдсон гэх газраас Agartha Resort жуулчны баазын үйл ажиллагаа явуулж байгаа газар хүртэл усан замаар 20 орчим км зайтай юм. 

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18