Оюутолгойн гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ялыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс оноосон билээ. С.Баярцогтыг Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, мөнгө угаасан гэж хууулийн байгууллага буруутгаж, зарим хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор шүүхээс шийджээ.
Тодруулбал, Шүүх хуралдаанаар, С.Баярцогтод 10 жил хорих, таван жил нийтийн албанд ажиллах эрхийг хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна