Энэтхэгийн цагдаа нарыг Facebook ашиглахыг хоригложээ

Н.Мижидмаа
2020/07/17

Энэтхэгийн Дотоод хэргийн яам бүх нэгжүүд, түүний дотор цагдаагийн газрыг Facebook ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ.

Энэ шийдвэрийн дагуу Энэтхэгийн ДХЯ-нд багтдаг Энэтхэгийн төв нөөцийн цагдаа, Энэтхэг-Төвөдийн хилийн цагдаа, хилийн хамгаалалт, Төв зэвсэгт цагдаа, Аюулгүй байдлын үндэсний гварди гэсэн нэгжийн бүх албан хаагчид Facebook хэрэглэх хориотой болов.

ДХЯ-ын бүтцийн нэгжүүд нь зэвсэгт хүчинтэй нягт хамтран ажилладаг учраас ийнхүү “Facebook”,  “Instagram”-ыг хориглож байгаа юм байна. Энэтхэгийн зэвсэгт хүчний бүх алба хаагчдыг энэ сарын 15-аас эхлэн цол зэргээс үл хамааран нэн даруй “Facebook” бүртгэлээ устган, цаашид хэрэглэхээс бүрэн татгалзахыг тушаасан. Тушаалыг зөрчсөн хүмүүс сахилга батын хатуу арга хэмжээ авна гэж анхааруулаад байгаа юм.

Ийнхүү Энэтхэгийн хүчний хоёр том байгууллага “Facebook”, “Instagram” гэсэн олон нийтийн сүлжээ ашиглахаа больж байгаатай холбогдуулан гадаадын тагнуулын албад нэвтрэн, ашиглах боломжгүй өөрийн гэсэн олон нийтийн сүлжээ бий болгох ёстой гэж шийдсэн тул энэтхэг мэргэжилтнүүд ажлаа эхлүүлсэн байна.

Хятад, Энэтхэгийн хилийн дагуу мөргөлдөөн болж, байдал хурцадсаны дараанаас гадаадын тагнуулын албад Энэтхэгийн цэргүүдээс нууц мэдээлэл сэм авахын тулд “Facebook” ашиглаж байсан нь илэрсэн учраас ийм шийдвэр гаргажээ. Пакистаны тагнуулын алба нь Энэтхэг цэргүүдтэй танилцан цэргийн ангийн байршил зэрэг мэдээлэл авах зорилгоор эмэгтэй хүний нэрээр бүртгэл нээж байсныг илрүүлсэн байна. 2019 онд Ражастан мужид Энэтхэгийн сөрөг тагнуулын алба нь хоёр цэргийн албан хаагчийг цэргийн нууцад хамаарах мэдээллийг Пакистан руу явуулсан гэж баривчилж байжээ. Тэд “Facebook”-д эмэгтэй хүн гэж бүртгүүлсэн Пакистаны тагнуулын ажилтнуудтай мессежээр харилцдаг байсан байна.

Энэтхэгийн арми, цагдаа нарыг “Facebook”, “Instagram”-аас гадна өөр 85 аппликейшныг ашиглахыг хоригложээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18