Турк: Азербайжаны амь үрэгдсэн цэргүүдийн хариуг авна

Н.Мижидмаа
2020/07/17

Туркийн Батлан хамгаалахын сайд ХулусиАкар нь Азербайжаны төлөөлөгчидтэй уулзахдаа Армен улс хийсэн өдөөн хатгалга бүрийнхээ төлөөсийг авна гэж мэдэгджээ.

Азербайжаны хилийн дагуу Армен өдөөн хатгалга хийсний дараа Туркийн Ерөнхийлөгч РежепТайипЭрдоган Азербайжаны Ерөнхийлөгч ИльхамАлиевтай утсаар ярьсан гэдгийг ХулусиАкар онцлоод “Азербайжаны Товуз район руу итгэлийг эвдэн дайрсанд бид эрс буруушааж байна. Азербайжаны тулгарсан зовлон шаналал бол бидний ч зовлон шаналал. Азербайжаны цэргийнхэн амь үрэгдсэн явдлыг зүгээр орхихгүй” гэжээ.

Турк нь хоёр улсын хилийн маргаанд Азербайжаныг дэмжихээ удаан дараалан мэдэгдэж байгаа юм.

Долоодугаар сарын 12-нд Армен Азербайжаны хилийн дагуу мөргөлдөөн эхэлж, хоёр талаас олон хүн амиа алдаж, шархадсан. Азербайжан нь Арменыг их буугаар буудаж дайрсан гэж мэдэгдсэн бол Армен нь Азербайжаныг их бууны дэмжлэгтэйгээр чухал түшиц газрыг эзлэхээр завдсан гэж буруутгасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18