Колумбид карантин зөрчсөн хүмүүсийг хөнөөж эхэлжээ

Н.Мижидмаа
2020/07/17

Колумбид корона вирусийн халдвар авсан хүний тоо ихсэхийг дагаад зарим газар хөл хорионы дэглэм зөрчсөн хүмүүсийг хороох явдал гарч байгаа тухай “Daily Mail” мэдээлсэн байна. Энэ улсын 32 мужийн 11-д нь хөл хорионы дэглэмийн хяналтыг орон нутгийн дээрмийн зэвсэгт бүлэглэлүүд гартаа авчээ. Эдгээр бүлэглэлүүд хянадаг газар нутагтаа Засгийн газрын тогтоосноос хавьгүй хатуу чанд хөл хорио тогтоох болжээ.

Тухайлбал, зарим мужид дээрмийн бүлэглэлүүд нь хөл хориог өдрийн 17 цагаас эхлүүлж байх тушаал буулгаж. Зарим газар нь  хүнсний дэлгүүр, эмийн санд ажилладгаас бусад хүмүүсийг гэрээсээ гарахыг хатуу хоригложээ. Үүнээс гадна зэвсэглэсэн бүлэглэлүүд нь тосгон суурин хоорондын замын хааж, корона вирусийн халдвар авсан гэж сэжиглэсэн хүмүүсийг өөрсдийн хяналтын бүсээс шахан гаргах болсон байна.

Хянаж байгаа газартаа ямар дэглэм тогтоосныг ухуулах хуудас эсвэл “WhatsApp”-аас мессеж явуулж анхааруулаад, дэглэмийг зөрчсөн хүмүүсийг хөнөөнө гэж сүрдүүлэх болжээ. Сүүлийн хэдэн сарын дотор дээрмийн бүлэглэлүүд хөл хориог нь зөрчсөн есөн хүний аминд хүрсэн байна. Тухайлбал, Колумбын баруун өмнөд нутагт гурван хүнийг хөл хорионы дэглэм зөрчин цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалсных нь төлөө буудан хороожээ. Түүнчлэн корона Венесуэлээс ирсэн хоёр цагаачийг засварын газар ажиллаж байхдаа согтууруулах ундаа хэрэглэн карантиныг нөхцөлийг зөрчсөн гэж хороосон байна.

Хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллагын Төв ба Латин Америк дах салбарын тэргүүн ХосеМигельВивано нь Колумбид үүссэн нөхцөл байдлын талаар ярихдаа зэвсэгт бүлэглэлүүд нь цар тахлаар далимдуулан тус тусын газар илүү хатуу дэглэм тогтоох замаар аюулт өвчнийг тархалтыг зогсоосон нэр зүүж, иргэдээс сайшаал магтаал авах замаар эрх мэдлээ баталгаажуулахыг хүсэж байгаа аж. Нөгөө талаас хөдөө орон нутгийн эмнэлгүүд шаардлагатай тоног төхөөрөмжөөр дутмаг, хүнд өвчилсөн хүмүүст зохих эмчилгээ, асаргаа үзүүлэх боломжгүй тул COVID-19 эрчимтэй тархахаас өөрсдөө ихээхэн эмээж байгаа юм байна.

Колумбид корона вирусийн 165 мянган тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан 5814 хүн нас бараад байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18