Азербайжанд Арментай дайтахыг шаардсан хүмүүс жагсаал хийжээ

Н.Мижидмаа
2020/07/16

Азербайжаны нийслэл Бакуд Арменитай дайтахыг шаардсан хүмүүс жагсаал хийж, парламентын ордон руу дайрч оржээ.

Энэ сарын 15-ны орой Баку хотын төв талбайд арми, зэвсэгт хүчнээ дэмжсэн олон мянган хүн цугларч “Карабах манай нутаг”, “Ерөнхий командлагч цэргийн хүчээ дайчил”, “Арми мандтугай” гэсэн уриа хашхирч жагссан байна. Жагсагчид Арменд нэн даруй дайн зарлахыг шаардаж, парламент энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй байгаад дургүйцэн парламентын ордон руу дайрч орсны дараа цагдаа нар болон дотоодын цэрэг тэднийг бороохой хэрэглэн хөөж гаргасан байна. Дайтахыг шаардсан жагсаалд 50 мянга гаруй хүн оролцжээ.

Армен ба Азербайжаны хилийн дагуух Товуз ба Тувш районуудын орчим энэ сарын 12-нд их буу, нисгэгчгүй нисэх аппарат ашигласан ширүүн мөргөлдөөн эхэлж, хоёр талаас олон хүн шархдаж, амиа алдаад байна. Байдал хурцадсаны дараа Турк улс нь Азербайжаныг дэмжин, цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн бол Армен улс нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад хандан нэгдсэн байр суурьтай байж дэмжлэг үзүүлэхийг хүсээд байсан юм.

Азербайжаны Ерөнхийлөгч ИльхамАлиев нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага нь Арментай залгаа хилийн дагуу мөргөлдөөнд ямар ч хамааралгүй гэсэн мэдэгдэл хийжээ. Тэрээр “Манайхыг хариу арга хэмжээ авсны дараагаар Армен нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад хандан тусламж хүссэн байна. Энэ байгууллага энд ямар хамаатай юм бэ? Азербайжан Армены хилийг зөрчөөгүй. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын бүх гишүүд Азербайжаны найз. Гэхдээ мэдээж хэрэг Арменаас бусад нь” гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18