Тайваньд зэвсэглэл нийлүүлэхийг зөвшөөрлөө гэж АНУ-д эсэргүүцэл илэрхийлжээ

Н.Мижидмаа
2020/07/16

АНУ-ыг Тайваньд “Patriot PAC-3” агаарын довтолгооноос хамгаалах системээ шинэчлэх тоног төхөөрөмж нийлүүлэхийг зөвшөөрлөө гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яам эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Хятадын Батлан хамгаалах яам нь АНУ-ыг “Нэг Хятад улс” гэсэн зарчмыг зөрчин, Хятад улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлэн дотоод хэрэгт нь хөндлөнгөөс бүдүүлгээр оролцлоо гэж үзсэн байна. Улмаар Тайвань арлыг БНХАУ-аас салгах гэхийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Тайваний хоолойд тогтворгүй байдал үүсэхээс зайлсхийхийн тулд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан байна. Мөн Тайваньд төр барьж байгаа Ардчилсан хөгжингүй намын удирдлагад хандан арлыг  нэгтгэх нь нийт хятад үндэстний эрх ашигт нийцэж байгаа тул гадаадын хүчнийг тулгуурлан зэвсгийн хүчээр тусгаарлах гэх нь сүйрэлд хүргэнэ гэж анхааруулжээ.

АНУ-ын Төрийн департамент нь Тайваний зэвсэглэлд байгаа “Patriot PAC-3” агаарын довтолгооноос хамгаалах пуужинт системийг шинэчлэхэд шаардлагатай 620 сая долларын тоног төхөөрөмж нийлүүлэхийг энэ сарын 9-нд зөвшөөрсөн юм. Үүний дараагаар БНХАУ нь тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг “Lockheed Martin” компанийн эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18