Хиллари Клинтон: Трампыг ялагдлаа хүлээхгүй хямрал үүсгэж магадгүй гэж эмээж байна

Н.Мижидмаа
2020/07/16

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөөд ялагдал хүлээсэн ХиллариКлинтон нь Ерөнхийлөгч ДональдТрампыг арван нэгдүгээр сарын сонгуулиар ялагдсан ч албан тушаалаасаа буухаас татгалзаж магадгүй гэж мэдэгдсэн байна.

ХиллариКлинтон “Энэ хүн хожигдвол тайван явах гэж байна уу эсвэл үгүй юу гэдэг асуудлыг хөндөх нь зөв гэж бодож байна” гэжээ. Трамп ньсонгогчид шуудангаар саналаа өгөх явцад зөрчил гарч магадгүй гэдгээр халхавч хийж, сонгуулийн үр дүнг зөвшөөрөхгүй байх магадлал өндөр гэдгийг Клинтон онцолжээ.

АНУ-д COVID-19-ийн тархалтын улмаас сонгогчдыг шуудангаар саналаа явуулахыг зөвшөөрсөн байгаа аж. Харин Трамп нь шуудангаар саналаа явуулах нь сонгуулийг үр дүнг будилаантуулах боломж гэж үзэж байгаа бөгөөд удахгүй болох сонгуулийг Америкийн түүхэн дэх хамгийн их хуурамч саналтай болж магадгүй гэж мэдэгдсэн юм. Тэрээр “Бид дэлхийн Нэгдүгээр дайн, Хоёрдугаар дайны үеэр ямар ч асуудалгүй саналаа өгч байсан атал тэд одоо шуудан ашиглан мэхлэхийн тулд COVID-ийг ашиглаж байна” гэжээ.

Харин ХиллариКлинтон нь Ерөнхийлөгч Трампын энэ болгоомжлолыг ямар ч үндэслэлгүй, сонгуульд саад хийх гэсэн мэдэгдэл гэж тайлбарласан. Трампын гол өрсөлдөгч гэгдэж байгаа Ардчилсан намаас нэр дэвших гол хүн ЖоБайден бүр хатуу  мэдэгдэл хийж,Трамп сонгуульд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд цэргийн хүчээр төр эргэж болзошгүй гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18