Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа гэдэг газар шатахуун ачсан ачааны машин өнөөдөр /2020.07.15/ осолдож, шатжээ. Ослын улмаас хоёр хүн амиа алдаж, найман хүн түлэгдсэн байна. Уг осолд таван машин, нэг мотоцикл өртсөн байна.
Архангай аймгаас Завхан аймаг явах замыг ослын улмаас шалтгаалан түр хаажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна