“Huawei”-г Их Британиас хөөхөөр болжээ

Н.Мижидмаа
2020/07/15

Их Британид 5G сүлжээг татах ажлыг хариуцаж байсан Хятадын “Huawei” компанийн салбарыг хөөж гаргахаар шийдвэрлэсэн тухай “Guardian” мэдээлж байна. Британийн Тоон технологи, соёл, хэвлэл ба спортын сайд ОливерДаудений хэлж байгаагаар Ерөнхий сайд Борис Жонсоны удирдлага дор явуулсан Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлийн хуралдаанаар ийм шийдвэр гаргасан. Зөвлөлтийн гишүүд шийдвэр гаргахын өмнө Кибер аюулгүй байдлын үндэсний төвөөс гаргасан зөвлөмжтэй танилцжээ. Улмаар 5G сүлжээний дэд бүтцийг байгуулах ажилд Хятадын “Huawei” компанийн оролцуулах нь Британийн бизнес ба интернэт хэрэглэгчдийн аюулгүй байдалд хор хүргэж магадгүй гэж үзсэн байна.

Энэ шийдвэрийн дагуу Британийн үүрэн телефоны операторууд нь дараа жилээс эхлэн “Huawei” компанийн тоног төхөөрөмж худалдан авах, ашиглах боломжгүй болно. Ингэсээр 2027 он гэхэд тус компанийн тоног төхөөрөмжөөс бүрэн орлуулж дуусах юм байна.

“Huawei” компани нь Британийн Засгийн газрын шийдвэрийн хариуд “Энэ бол Их Британийн смартфоны бүх хэрэглэгчдийн хувьд харамсалтай мэдээ” гээд Лондонд бодлоо өөрчлөх боломж байгааг онцолсон байна.

Британийн Засгийн газрын шийдвэрийн эсэргүүцэгчид нь Хятадын компанийн тоног төхөөрөмж, технологиос татгалзан, бүгдийг өөрсдийн компанийн техникээр орлуулах гэх нь ихээхэн цаг, мөнгө шаардсан ажил бөгөөд зах зээлийн өрсөлдөөн суларч, улмаар ажлын байр хомсдоход хүргэж болзошгүй гэж анхааруулсан. Мөн Британийг зорьсон Хятад жуулчдын тоо цөөрөх нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18