АНУ эрх ашигт нь үл нийцэх олон улсын байгууллагуудаас гарна

Н.Мижидмаа
2020/07/15

АНУ нь Ерөнхийлөгч Трампын захиргаа нь үр ашиггүй, бодит үр дүнгүй гэж үзсэн олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцохоос татгалзах бодлого баримтална гэжээ. Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен нь “New York Post” сонинд бичсэн нийтлэлдээ энэ тухай дурдсан байна.

Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч нь Афганистанд Америкийн цэргийн албан хаагчдын үйлдсэн гэх гэмт хэргийг мөрдөж байсан  Олон улсын эрүүгийн шүүхийн ажилтнуудын эсрэг эдийн  засгийн хориг тавьсан гэдгийг О'Брайен дурджээ. Мөн Ираны цөмийн хөтөлбөрийн дагуу хамтын гэрээнээс гарсан гэдгийг хэлээд “Трамп нь америкчууд ба улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахын тулд ийм алхам хийсэн. Олон улсын гэрээ ба байгууллагууд нь манай улсын хувьд шударга бусаар хандаж, татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрсэн гэж үзвэл тэрээр цаашид ч эрс шийдэмгийн арга хэмжээ авах болно” гэжээ.

Цаашлаад “Трампын шийдэмгийн алхам нь АНУ-ын манлайлагчийн үүргийг огт багасгаагүй, бид өөрсдийн хүлээсэн үүрэг, үзэн санаанаасаа татгалзсан хэрэг биш. Гэхдээ бид ардчилалд хохирол учруулж байгаа олон улсын институт эсвэл гэрээг холбоотон ба түнш улсуудтайгаа хамтран өөрчилж чадахгүй юм бол тэдгээрийн санхүүжүүлэх ёсгүй. Хуулийн дээдэлж, ардчилал ба эрх чөлөөг дэмждэг байгууллагууд л АНУ-аас дэмжлэг авах эрхтэй” гэжээ.

Түүнчлэн энэхүү бодлогын дагуу АНУ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Парисын цаг агаарын өөрчлөлтийн талаарх гэрээнээс гарсан гэдгийг сануулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18