Армен Азербайжаны хил дээрх мөргөлдөөн хурцдаж алагдсан хүний тоо нэмэгдэв

Н.Мижидмаа
2020/07/15

Армен ба Азербайжаны хилийн орчим эхэлсэн буудалцаан ширүүсэж, хоёр талаас шархадсан ба алагдсан хүний тоо нэмэгдэж байгаа тухай мэдээ ирж байна. Талууд мөргөлдөөний үеэр их буунаас гадна нисгэгчгүй нисэх аппарат идэвхтэй ашиглан эсрэг талынхаа хүн хүч, чухал объектууд руу цэгэн цохилт өгч байгаа аж.

Азербайжаны Батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар Армены зэвсэгт хүчин хил орчмын Товуз районы Агдам, Алибейли, Дондар сууринууд руу их буугаар буудсан байна. Үүний улмаас Азербайжаны армийн хошууч генерал, хурандаа гээд нийт 11 хүн амиа алдсан аж. Азербайжаны тал хариу гал нээж Армены цэргийн техник, нисгэгчгүй нисэх аппарат, удирдлагын төвийг устгасан гэжээ.

Армены талын мэдээгээр хилийн зүүн хойд хэсэг руу Азербайжаны хийсэн дайралтын улмаас түрүүч цолтой хоёр цэргийн албан хаагч алагдаж, гурав нь шархадсан байна. Армены тал хариу дайралт хийх явцад Азербайжаны нисгэгчгүй нисэх аппаратыг устгажээ.

Энэ зуур Туркийн Батлан хамгаалахын сайд ХулусиАкар мэдэгдэл хийж зэвсэгт мөргөлдөөнд Азербайжаны армид бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Тэрээр “Азербайжаны Товуз районы орчим Армены талаас хийсэн дайралтыг эрс буруушааж байна. Армены дайралтыг няцах үеэр амиа алдсан Азербайжаны цэргийн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст хурдан эдгээхийг ерөөе. Турк нь Азербайжаны газар нутаг, түүний дотор Уулын Карабахыг хууль бусаар булаан эзэлж, олон жилийн турш түрэмгийлэх бодлого явуулж байгаа Арменыг эсэргүүцэхэд нь Азербайжаны зэвсэгт хүчинд зүйл бүрээр тусламж үзүүлсэн хэвээр байх болно. Бид “нэг үндэстэн хоёр улс” зарчмын дагуу ах дүү улсаа дэмжин Азербайжаны зэвсэгт хүчинтэй хамт байх болно” гэжээ.

Үүний дараахан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага дэр Армены төлөөлөгч тус байгууллагын гишүүн орнуудад хандан хилийн мөргөлдөөн үссэнтэй холбогдуулан бүгд эв нэгдэлтэй, нэгдсэн байр суурьтай байхыг уриалсан байна. Энэхүү байгууллагад Армен, Беларус, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан гэсэн улсууд ордог. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага тул Армены төлөөлөгч Виктор Биягов “... Холбоотон улсууддаа хандан Байгууллагын дүрмийн дагуу эв нэгдэлтэй байж, харилцан дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Бий болсон нөхцөл байдал нь гишүүн улс тус бүрийн хувьд болон байгууллагын хувьд чухал шалгуур болж хувираад байна” гэжээ.

Украйны Гадаад харилцааны яам мэдэгдэл хийж, мөргөлдөөнийг шийдэхдээ Азербайжаны тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд шийдэх ёстой гэж мэдэгдсэн байна. Үүний дараагаар Армены Гадаад харилцааны яам тус улс дах Украйны Элчин сайдын дуудан нөхцөл байдлын талаар Армены байр суурийг танилцуулсан аж.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга АнтониуГутерриш Армен ба Азербайжаны удирдлагуудад хандан мөргөлдөөнийг зогсоож, хүчирхийллийг болиулахыг уриалсан байна.

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров хоёр улсын Гадаад харилцааны сайд нартай утсаар ярьж, нэн даруй гал зогсоож, хүлээцтэй хандахыг уриалсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18