Японд олон өдөр үргэлжилсэн борооны борооны улмаас их хэмжээний үер, хөрсний гулгалт болж, 72 хүн амиа алдаж, олон зуун хүн хохироод байгаа аж.Кумамато мужид хамгийн олон хүн амиа алдсан байна. Энэ үерийн улмаас Японы хөдөө аж ахуйд 110 сая долларын хохирол учраад байгаа аж.
Эдгээр өдрүүдэд Хятадын 27 мужид үерийн улмаас 141 хүн амиа алдаж, нийт 38 сая хүн хохирсон бол ахин 1,26 сая хүнд нэн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болоод байгаа тухай БНХАУ-ын Үер ба ган гачгийн хяналтын төв штабаас мэдээлсэн байна. Олон өдөр үргэлжилсэн бороо, түүнээс үүдсэн үер болон хөрсний гулгалт нь 28 мянган барилга, байгууламж, 3,5 мянга гектар, тариан талбайг устгаж 11,7 тэрбум долларын хохирол учруулаад байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна