Өрнөдийн баячууд “COVID-19” тэмцэхийн тулд татвараа нэмэгдүүлэхийг хүсжээ

Н.Мижидмаа
2020/07/14

“Хүн төрөлхтний төлөөх саятнууд” гэж өөрсдийгөө нэрлэсэн АНУ ба Европын иргэншилтэй нэн баян 80 хүн G20-ийн чуулга уулзалтын өмнө дэлхийн хамгийн хүчирхэг 20 улсын төрийн тэргүүнүүдэд хандан тэднээс авдаг татварыг ихээхэн хэмжээгээр нэн даруй бөгөөд тогтмол нэмэгдүүлэхийг хүссэн байна. “Хүн төрөлхтний төлөөх саятнууд” бүлэг нь улс орнууд ийм замаар корона вирустэй хийх тэмцэл нэн шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээ шийдэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.

Тус бүлгээс гаргасан мэдэгдэлд “Бид эрчимт эмчилгээний тасагт өвчтөнүүдийг асардаггүй. Бид өвчтөнүүдийг эмнэлэгт хүргэдэг түргэн тусламжийн машинуудыг жолооддоггүй. Бид хүнсний дэлгүүрүүдийн лангууг дүүргэж, айлуудад бараа хүргэж өгдөггүй. Гэхдээ бидэнд мөнгө байна. Маш их мөнгө” гэж өгүүлжээ.

Нэн баян хэсэгт хамаарах хүмүүсээс авдаг татварын хэмжээг тогтмол үндсэн дээр их хэмжээгээр нэмэгдүүлэх хүсэлтэд АНУ, Их Британи, Нидерланд, Дани, Шинэ Зеландын саятнууд гарын үсэг зуржээ.

Тэд үүнээс ч өмнө баячуудаас авдаг татвар нэмэх санаачилгын гаргаж байсан юм. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Давосын эдийн засгийн чуулга уулзалтын өмнө яг ийм санал гаргаж байсан. Үүнээс бүр өмнө буюу 2016 онд Нью-Йоркийн хамгийн баян 40 гаруй саятнууд мужийнхаа удирдлагад хандан тус мужид амьдардаг нэн баян хүмүүсээс авдаг татвараа нэмэгдүүлэхийг хүсэлт гаргаж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18