АНУ тив алгасагч шинэ пуужин бүтээхэд 85 тэрбум доллар зарцуулна

Н.Мижидмаа
2020/07/14

АНУ нь тив алгасагч цөмийн шинэ пуужин бүтээхэд төсөвлөсөн мөнгөний эхний хэсэг болох 85 тэрбум долларыг Батлан хамгаалахын төсвөөс гаргаж өгөхөөр болсон байна. Төлөвлөгөөний дагуу шинэ пуужин нь 2030-аад онд АНУ-ын зэвсэглэлд байгаа босоо аманд байрлалтай Minuteman III загварыг 450 пуужинг бүгдийг орлох аж. Босоо аманд байрлалтай “Минитмен” баллистик пуужинг шинэчлэх хөтөлбөр бүр 2016 онд эхэлсэн байна. Шинэ пуужин бүтээж, Засгийн газраас захиалга авахын төлөө “Boeing”, “Northrop Grumman” гэсэн хоёр компани өрсөлдөхөөр болсон аж. Энэ хоёр нь анхны загвараа танилцуулахын тулд 2017 онд АНУ-ын төсвөөс 349 ба 329 сая долларыг тус тус авсан байна.

Анхны загвар танилцуулах явцад “Northrop Grumman” компани нь өрсөлдөгч “Boeing”-д хатуу түлшээр ажилладаг пуужингийн хөдөлгүүр нийлүүлдэг “Orbital OTK” компанийг худалдаж авснаар “Boeing” нь хөдөлгүүргүй болж өрсөлдөөнөөс гарсан байна. Ингээд ялагч болсон “Northrop Grumman” нь “GBSD” (Ground based strategic deterrent — "Газрын байршилтай стратегийн тэнцвэрийн зэвсэг ") гэсэн пуужинг бүтээж эхэлжээ. Энэ пуужинг 2030-аад онд ашиглалтад авч 2080 он хүртэл 50 жил бэлэн байдалд ашиглахаар төлөвлөсөн байна.

Шинэ пуужингийн эхний хувилбар 2027 онд зэвсэглэлд орж ирэх бол 2036 он гэхэд хуучин загваруудыг бүгдийг сольж дуусах юм байна. Шинэ пуужин гурван шатлалтай, хатуу түлштэй, 15 мянга ба түүнээс дээш км-ийн алслалтай байна. Пуужингийн толгой хэсэгт тус бүр нь 475 килотонн чадалтай цөмийн хошуунуудаар цэнэглэнэ.

Одоо АНУ-ын зэвсэглэлд байгаа босоо аманд байршилтай баллистик пуужин нь 1970-аад онд зэвсэглэлд авсан LGM-30G “Minuteman III”. Энэ пуужинг байлдааны бэлэн байдалд байлгахын тулд дахин шинэчлэх, сайжруулахад зарцуулах  мөнгө нь шинэ пуужин боловсруулахад шаардлагатайгаас илүү гэж үзэж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18