Японы Засгийн газар нүүрсний салбарт хөрөнгө оруулалт хийхээ зогсооно

Н.Мижидмаа
2020/07/14

Японы Байгаль орчны сайд СинзироКоизуми “Financial Times” –т ярилцлага өгөхдөө улс нь цаг агаарын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлын эсрэг хийх тэмцэлд хувь нэмэр болох үүднээс нүүрсний хэрэглээг ихээхэн багасгах бодлогыг баримталсан хэвээр гэж мэдэгдсэн байна. Энэхүү бодлогын хүрээнд Японы Засгийн газар Зүүн Өмнөд Азийг эрчим хүчний цэвэр эх үүсвэр рүү шилжихийг түргэсгэх үүднээс энэ бүс нутаг дах нүүр олборлох ба ашиглах төслүүдийг санхүүжүүлэхээ улам хязгаарлана гэсэн байна. Коизуми нь Японы Засгийн газар нүүрсээр ажилладаг цахилгаан станцын турбин экспортлохоо бүрмөсөн зогсоохгүй ч, ийм төрлийн цахилгаан станцуудад хөрөнгө оруулалт хийхээ аажмаар бүрэн зогсооно гэжээ. Тэрээр “Саяхныг хүртэл Японы төр ийм төрлийн төслүүдэд “Зарах боломжтой болно зарна” гэсэн зарчмаар хандаж ирсэн. Харин одоогоос бүх зүйл өөрчлөгдөж байна. Ийм төслүүдийг дэмжихгүй” гэсэн байна.

Японы Засгийн газар нь Энэтхэг, Вьетнам, Индонези зэрэг улсууд нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихдаа Японы “Mitsubishi Heavy Industries”, “Hitachi”,  “Toshiba” компаниудын тоног төхөөрөмж суурилуулах тохиолдолд их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгож байсан. Гэвч байгаль орчныг хамгаалагчид нь ийм бодлогыг хөгжиж буй улс орнуудыг нүүрс идэвхтэй хэрэглэг, хүрээлэн буй орчныг илүүтэй бохирдуулахыг хөөргөн дэмжиж байна гэж шүүмжилсэн. Иймд одоогоос Япон нь тоногт төхөөрөмжийг нь импортлох сонирхолтой улс нь нүүрстөрөгчийн хаягдлаа багасгах стратеги боловсруулсан тохиолдолд л хамгийн орчин үеийн, эрчим хүч хэмнэлттэй цахилган үүсгүүрүүдээ экспортолж байхаар болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18