Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдсан гэдгийг ЭМЯ мэдээлжээ.
Тус аймагт 15 настай, эрэгтэй тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан. Эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагджээ.
Уг тохиолдлын нэгдүгээр хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна