Бельги нь колоничилж байсан орнуудаас уучлал гуйж магадгүй

Н.Мижидмаа
2020/07/13

Бельгийн Вангийн Африкийн музейн захирал, академич ГидоГрисселс нь Оросын “РИАНовости” агентлагт ярилцлага өгөх үеэр улсынх нь удирдлага Африкийн улс орнуудыг олон жилийн турш колоничилж байсныхаа төлөө албан ёсоор уучлал гуйж магадгүй тухай мэдээлсэн байна.

ГидоГрисселсийн хэлж байгаагаар Африк дах хуучин колони орнуудаас албан ёсоор уучлал гуйх асуудлыг Бельгийн парламент дах тусгай комисс нарийвчлан судалж байгаа юм байна. Үүний өмнөхөн Бельгийн хаан Филипп нь Африкийн иргэдэд хандан Конго орчмын иргэдэд учруулж байсан зовлон харгислалын төлөө харамсал илэрхийлээд байсан юм.

Энэ талаар ГидоГрисселс хэлэхдээ “Манай хаан харамсал илэрхийлсэн явдал нь тун зоригтой дохио гэж бодож байна. Хэн ч ийм зүйл болно гэж бодоогүй ч тэр хүн энэ алхмыг хийсэн. Одоохондоо тэрээр хувь хүний үүднээс харамсаж байгаагаа илэрхийлж байгаа ч парламентын комисст уучлал үсэх ажлыг бэлдэж, нөхөн төлбөр төлөх боломжийг хэлэлцэх боломж гарган өгч байгаа юм” гэжээ.

Бельгийн колони байсан орнуудад цагаан арьст колоничлогчдын харгислалын золиос болсон уугуул иргэдийн тоог одоо хүртэл тогтоож чадаагүй байгааг эрдэмтэн онцолжээ. Өнгөрсөн жил шинжээчид архивын баримт сөхөж судлаад ойролцоогоор 500 мянгаас 1,5 сая хүн золиос болсон гэж урьдчилсан байдлаар мэдэгдсэн ч өөр судлаачид 10 сая, бүр 20 сая хүн хөнөөгдсөн тухай баримт дурдан ярьдаг. Тиймээс бодит байдалд ойролцоо тоо гаргахын тулд урт хугацаанд ажиллах хэрэг гарахыг ГидоГрисселс дурджээ.

Мөн энэхүү судлаачийн бодлоор Засгийн газар уучлал гуйж, нөхөн төлбөр өгөхөөс гадна Бельги улс нэгэн цагт Конго, Руанда, Бурунди улсуудыг колоничилж байсан тухай дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгах ёстой аж.

АНУ-д цагдаа нар хар арьст ЖоржФлойдын эсрэг  хүч хэтрүүлэн хэрэглэж аминд хүрсний дараа дэгдсэн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хөдөлгөөн дэлхий даяар, түүн дотроо Өрнөдийн орнуудын олон нийтийн амьдралд маш ихээр нөлөөлж эхэлжээ. Бельги дэх жагсагчид нь Африкийг колоничлох ажлыг эхлүүлж, сая сая африкчуудын аминд хүрсэн гэгддэг IIЛеопольд хаанд зориулсан олон хөшөөг элдвээр гэмтээж, сүйтгэж эхэлсэн байна. Энэ хааны нь талбай дээр ажиллаж байгаа хар арьст боол хариуцлага алдсан тохиолдолд шууд гарыг нь тас цавчин шийтгэдэг тухай баримт олон хадгалагдан үлдсэн байдаг.

Улмаар эсэргүүцлийн жагсаалуудын дараагаар Бельгийн парламент дах намуудын удирдлага нь колоничлолын үеийн талаарх судалгаа явуулах тусгай комисс байгуулахаар тохиролцсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18