Германы улстөрч Туркийг Европын холбоонд элсүүлэхгүй байхыг уриалжээ

Н.Мижидмаа
2020/07/13

Германы Бундестагийн гишүүн Флориан Хан нь Туркийг Европын холбоонд элсүүлэх талаарх бүх хэлэлцээрийг зогсоохыг уриалжээ. Туркийн Ерөнхийлөгч РежепТайипЭрдоган нь Ай-Софи  буюу Ариун Софийн дуганыг музей байхыг болиулан лалын шашны сүм болгох шийдвэр гаргасны дараа ийм уриалгыг гаргажээ.

Туркийн Ерөнхийлөгчийн энэхүү үйлдлийг Флориан Хан нь “нийт Европын соёлыг өдөөсөн хатгасан үйлдэл”, Европоос улам бүр холдож буйн илрэл гэж үзээд “Энэ бүхнээс бид дүгнэлт хийгээд Туркийг Европын холбоонд элсүүлэх тухай бүх хэлэлцээрээ нэг мөр дуусгах зоригтой байх ёстой” гэжээ.

Эрдоган нь Ай –Софи дуганыг ахин лалын шашны сүм болгох шийдвэр нь Туркийн ард түмний хүсэл зоригийн дагуу гаргасан шийдвэр тул бусад улс орны анхааруулга, эсэргүүцлийг тоохгүй гэж мэдэгдсэн аж.

Туркийн Төрийн зөвлөл нь долоодугаар сарын 10-нд Ариун Софийн дуганд музейн статус олгосон 1934 оны Сайд нарын танхимын шийдвэрийг хууль бус гэж үзээд хүчингүйд тооцсон байна. Ингэснээр одоо Ай-Софи нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг шашны том сүм болж байна.

Энэ Ай-Софи буюу Ариун Софийн дуганыг нийтийн он тооллын VI зуунд Зүүн Ромын эзэнт улсын эзэн хан Юстинианы тушаалаар барьсан байдаг. Баригдсан цагаасаа хойш энэхүү дуган нь 1000 гаруй жилийн турш дэлхийн хамгийн том Христийн хийд байсан юм. Гэвч 1435 он түрэг гаралтай омгууд Зүүн Ром буюу Константинополь хотыг эзлэн авсны дараа Христийн шашны дуганыг лалын хийд болгон өөрчилсөн юм. Үүнээс 500 жилийн дараа түрэгүүдийн үүсгэн байгуулсан Османы эзэнт гүрэн задран унахад орыг нь эзлэн байгуулагдсан Турк улсын анхны Ерөнхийлөгч Мустафа КемальАтатюрк нь улс орон дах шашны эрхтнүүдийн нөлөөг багасгах зорилгоор лалын хийдийг музейн болгон өөрчилж, тэр цагаас хойш сая сая жуулчдын үзэж сонирхдог, дэлхийн хамгийн алдартай музейн нэг болоод байсан нь ийнхүү дуусгавар болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18