Азербайжан, Армены хил дээр зэвсэгт мөргөлдөөн болж тал цэрэг нь амиа алдав

Н.Мижидмаа
2020/07/13

Азербайжаны Батлан хамгаалах яамнаас Арментай залгаа хилийн дагуу буудалцаан болж байгаа тухай мэдээлсэн байна. Тус яамны мэдээлж буйгаар Армены зэвсэгт хүчний зүгээс хил дагуух Азербайжаны байрлалуудыг их буугаар буудаж, хоёр цэргийн албан хаагч алагдаж, тав нь шархадсаны дараа хилийн дагуу тулаан эхэлжээ. Тулааны явцад Армены тал ч хүн хүчний хохирол амссан гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

Армены Батлан хамгаалах яамны тараасан мэдэгдлээс үзвэл хил дээр чухал төвийг Азербайжаны цэргүүд хил дээрх их бууны галын дэмжлэгтэйгээр эзлэх гэж оролдсоны дараа тулаан эхэлсэн аж. Армены зэвсэгт хүчин эсрэг талынхаа дайралтыг амжилтай няцаасан гээд хүн хүчний хохирол амсаагүй гэжээ.

Энэ хоёр улс нь 1992 оноос хойш дайны байдалтай байгаа юм. Азербайжаны нутагт байдаг армен үндэстэн гол төлөв оршин суудаг Уулын Карабах муж нь 1991 онд тусгаар улс болсны зарласны дараагаар хоёр улсын хооронд дайн эхэлсэн юм. Азербайжан нь Уулын Карабах мужийг газар нутгийнхаа салшгүй хэсэг гээд цэргийн хүчээр эргүүлэн авахыг оролдоход Армен улс нь нутаг нэгтнүүдээ аврах шалтгаар зэвсэгт хүчнээ дайчлан дайн эхэлсэн. Энэ дайнд Азербайжаны зэвсэгт хүчин тавьсан зорилгоо биелүүлж чадаагүй бол Уулын Карабах нь Армены тусламжтайгаар дефакто тусгаар улс болж чадсан юм. Улмаар 1994 онд ОХУ-ын зуучилсны үр дүнд Азербайжан, Армен ба дефакто тусгаар улс болсон Уулын Карабах нь гал зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэвч маргаанд оролцогч талууд энэ гэрээг тогтмол зөрчдөг тул энэ газар буудалцан тасрахгүй байсаар өдий хүрсэн. Түүнчлэн үе үе ширүүн тулаан явагддагийн нэг жишээ нь 2016 онд болсон дөрвөн өдрийн дайн гэж нэрлэгдсэн тулаан. Энэ мөргөлдөөний үеэр хоёр талаас олон зуун цэрэг амиа алдсан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18