Хятад улс Америктай харилцаагаа сайжруулах гурван алхмыг санал болгожээ

Н.Мижидмаа
2020/07/10

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И нь Хятад-Америкийн аналитик төвүүдийн форумд оролцохдоо хоёр улсын харилцааг сайжруулахад арга замын санал болгосон байна. Юуны өмнө харилцан ярилцах бүх сувгуудыг нээх хэрэгтэй гэжээ. Төрийн болон олон нийтийн бүх сувгаар чөлөөтэй харилцан ярилцаж байж худал хуурмагийг арилгах тул Бээжин бүх л сэдвээр чөлөөтэй харилцан ярилцахад бэлэн гэжээ. Хоёрдугаарт, нэн тэргүүнд хэлэлцэх ярилцах ёстой сэдэв, асуудлуудын жагсаалтыг гаргах хэрэгтэй, үүний тулд хэлэлцээрийн ширээний ард сууж эдгээр сэдвүүдийг тодруулах ёстой гэсэн байна. Гуравдугаарт, COVID-19-ийн эсрэг хамтран ажиллах хэрэгтэй, үүний тулд Бээжин тархалтыг зогсоох, оношилгоо болон вакцин боловсруулах талаар хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бэлэн гэсэн байна.

Гэхдээ хамгийн гол нь АНУ нь БНХАУ-ыг дайснаа болгон зарлаж, бүх л асуудал дээр харлуулах гэж оролдохоо зогсоох нь хоёр улсын харилцааг хэвийн болгоход шаардлагатай гол нөхцөл гэжээ.

АНУ нь Хонконгийн аюулгүй байдлын талаар шинэ хууль баталлаа гэж Хятадын эсрэг хориг арга хэмжээ аваад байсан бол өчигдөр Төвөд рүү гадаадын сэтгүүлчид, албаны хүмүүсийг оруулахгүй байх бодлого хэрэгжүүлсэн гэх Хятадын Засгийн газар, Коммунист намын албаны хүмүүсийн эсрэг визийн хориг тавьсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь Бээжинг Төвөд рүү Америкийн дипломатууд, сэтгүүлчид, жуулчдыг аялахад тогтмол саад учруулах болсон атал БНХАУ-ын албаны хүмүүс болон бусад иргэд АНУ –д чөлөөтэй нэвтэрч байна гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18