БНХАУ-ын Тэргүүлэгч Си Жинпинь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ

Н.Мижидмаа
2020/07/09

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нь лхагва гарагт Хятадын талаас гаргасан санаачилгын дагуу БНХАУ-ын Тэргүүлэгч СиЖинпинтэй утсаар ярьсан тухай Кремлийн албан ёсны сайт мэдээлсэн байна.

Ярианы үеэр СиЖинпин нь Оросын Ерөнхийлөгчийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх ард түмний санал хураалтыг амжилттай явуулсанд баяр хүргэжээ. Тэрээр энэ алхам нь Оросын төр, нийгэм эдийн засгийн хөгжлийн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж мэдэгдсэн байна. Мөн тусгаар тогтнолоо хамгаалах асуудал дээр харилцан туслалцаж, дотоод хэрэгтээ хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг хоёр тал санал нийлсэн байна.

Путин нь Эх орны дайны ялалтын 75 жилийн жагсаалд оролцуулахаар Хятадын армийн нэгж, өндөр албан тушаалтнуудыг явуулсанд талархал илэрхийлжээ. Хоёр орны бүх талын стратегийн хамтын ажиллагааны түвшинд өндөр үнэлгээ өгсөн байна.

Түүнчлэн нүүрсустөрөгч, энхийн цөмийн эрчим хүч, иргэний нисэх онгоц, шинжлэх ухаан техник ба инновацын хамтын ажиллагаагаа цаашид идэвхтэй хөгжүүлэх дээр санал нэг байгаагаа хоёр тал мэдэгдсэн байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон улсын байгууллагуудын хүрээнд цаашид нягт хамтран ажиллах сонирхолтой байгааг хоёр тал мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18