АНУ ба БНХАУ-ын цөмийн зэвсгийн нөөцийг харьцуулжээ

Н.Мижидмаа
2020/07/09

БНХАУ-ын Зэвсэглэлийг хянах хэлтсийн захирал Фу Цун нь АНУ-ын цөмийн зэвсгийн тоо Хятадынхаас 20 дахин их гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр АНУ нь энэ зөрүүг улам нэмэгдүүлэхийг санаархаж байна гэжээ. Түүний хэлснээр Вашингтон нь цөмийн зэвсгийн нөөцөө арвижуулахад дараагийн 10 жилд 500 тэрбум, түүний дараагийн 30 жилд 1,2 их наяд долларын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа аж. Тэрээр “Хятад улсыг гурван талт хэлэлцээр гэгчдээ оролцуулах хүсэл нь үнэн хэрэг дээрээ цэргийн илт давуу байдал олж авахдаа юунд ч уягдахгүй байх гэсэн шалтаг төдий” гэжээ.

Үүний өмнө Фу Цун нь Америкийг цөмийн зэвсгийн нөөцөө Хятадынхтай адил болгож цөөлсөн тохиолдолд л АНУ ба ОХУ-ын хамтаар зэвсэглэлийг хянах гурван талт хэлэлцээрт оролцоно гэж мэдэгдэж байсан юм.

Ерөнхийлөгч Обама ба Ерөнхийлөгч Медведев нарын 2011 онд гарын үсэг зурж баталгаажуулсан Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах тухай гурав дах гэрээ 2021 онд дуусах юм. Гэрээг ахин сунгаагүй тохиолдолд хоёр их гүрэн нь тэртээ тэргүй дэлхийд олон дахин сөнөөх боломжтой цөмийн зэвсгийн тоо, хөнөөх чадварыг цаашид ямар ч хяналтгүйгээр нэмэгдүүлж, зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ давлагаа эхлэх эрсдэл үүснэ.

ОХУ нь энэхүү гэрээг ямар ч шинэ болзол, нөхцөл дурдалгүйгээр нэн даруй сунгахад бэлэн гэдгээ мэдэгдсэн бол АНУ нь гэрээнд БНХАУ-ыг оролцож, цөмийн зэвсгээ хязгаарлах үүрэг хүлээсэн тохиолдолд сунгах талаар ярилцах боломжтой гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18