Австралид зүү шигсэн зэтгэнэ худалдсан хэрэг ахин гарчээ

Н.Мижидмаа
2020/07/08

Австралийн дэлгүүрүүдийн лангуун дээр оёдлын зүү шигсэн зэтгэнэ зарагдаж эхэлсэн тухай news.com.au сайт мэдээлсэн байна. Иргэдээс ирсэн гомдлын дагуу Австралийн цагдаа нар энэ хэргийг шалгаж эхэлсэн аж. Өмнөд Австрали мужийн Аделаида хотын иргэд худалдан авсан зэтгэнэ дотроос оёдлын зүү, талхнаас цаасны товчлуур гарсан тухай гомдол ирүүлсэн байна. Цагдаа нар гомдлын мөрөөр шалгалт хийгээд хүнийг ноцтой гэмтээж болзошгүй эд зүйлсийг хүнсний бүтээгдэхүүний дотор санаатайгаар хийсэн гэж үзсэн байна. Жижиглэн худалдааны сүлжээнүүд хэрэгтнийг илрүүлэхийн тулд цагдаагийн газартай идэвхтэй хамтран ажиллаж эхлэхтэй зэрэгцэн дотоод мөрдлөг явуулж эхэлсэн тухайгаа мэдэгджээ.

 Австралид 2018 онд жижиглэн худалдааны цэгүүдээр зарагдаж байгаа зэтгэнэ зэрэг жимсэнд санаатайгаар оёдлын зүү хийсэн мэдээ гарч эхэлсэн. Зэтгэнийн дотор зүү хийсэн 100 гаруй тохиолдол гарсны дараагаар хүмүүс зэтгэнэ авах нь эрс багассан. Улмаар зэтгэнэ тариалдаг компаниуд олон арван тонн жимс устгаж олон сая долларын хохирол хүлээсэн тул Австралийн Засгийн газар нь тэдний үйл ажиллагааг дэмжихийн тулд санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан юм.

Тухайн үед Австралийн цагдаа нар мөрдөн байцаах ажил явуулж зэтгэнийн ферм дээр ажилладаг Вьетнам гаралтай Май Ут Тринх гэдэг эмэгтэй цалин хөлс, ажлын нөхцөлдөө дургүйцэн фермийн эздийг хорлохын тулд савлах явцад зүү хийж байсныг тогтоон баривчилж байжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18