АНУ Өмнөд Хятадын тэнгист томоохон хэмжээний хээрийн сургууль хийж байна

Н.Мижидмаа
2020/07/08

АНУ-ын Номхон далайн командлал нь Өмнөд Хятадын тэнгист “Nimitz”, “Ronald Reagan” гэсэн нисэх онгоц тээгчид ба B-52 Stratofortress стратегийн бөмбөгдөгч оролцсон томоохон хэмжээний хээрийн сургууль хийсэн тухайгаа мэдэгджээ.

 Шинжээчид нь энэ хээрийн сургуулийг Параселийн арлуудын орчим Хятадын тэнгисийн цэргийн хүчний явуулсан хээрийн сургуулийн хариу боллоо гэж үзсэн байна. Вьетнам, Малайз, Филиппин, Бруней зэрэг улсууд өөрийн нутаг гэж булаацалддаг Параселийн арлуудын орчим БНХАУ нь долоодугаар сарын 1-ээс 5-ны хооронд томоохон хэмжээний хээрийн сургууль явуулсан юм. 

Хятад маргаантай арлуудын орчим хээрийн сургууль хийж байгааг АНУ сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байсан ч өөрсдийн хээрийн сургуулийг Бээжинд хариу барьж байгаа хэрэг огт биш, тус бүс нутагт АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч байх шаардлагатайг харуулсан явдал гэжээ.

БНХАУ нь Америкийн хээрийн сургуулийг хүчээр сүрдүүлж, бүс нутгийн улс орнууд хоорондын харилцаанд сэв суулгах, Өмнөд Хятадын тэнгист энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж магадгүй үйлдэл гэж тодорхойлсон байна. Мөн маргаантай гэгдсэн Параселийн арлуудыг “Хятадын уугуул газар нутаг тул энэ талаар ямар ч маргаан, үйл ойлголцол байхгүй” гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18