Хонконгийн цагдаа нар шүүхийг шийдвэргүйгээр нэгжлэг хийх эрхтэй болжээ

Н.Мижидмаа
2020/07/08

Хонконгийн эрх баригчид Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн дагуу орон нутгийн цагдаа нарт онцгой үед шүүхийн зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийх, эд зүйлсийг хураан авах, интернэт дэх мэдээллийг устгуулах шаардлагыг провайдер компаниудад тавих эрхийг олгосон байна.

Түүнчлэн Хонконгийн эрх баригчид шалгагдаж байгаа иргэдийн хил давахыг хориглох, мөрдөн тагнах, Тайваньд байрладаг улс төрийн бүлэглэлүүдээс авч байгаа мэдээллийг тагнах, мөрдөхийг зөвшөөрөх гэсэн заалтуудыг оруулжээ.

Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооноос баталсан Хонконг дах үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль нь салан тусгаарлах үзэл, алан хядах ажиллагаа, төрийн эрхийг үгүйсгэх, гадаадын хүчнүүдтэй хуйвалдах зэргийн эсрэг тэмцэхэд чиглэсэн. Хуулийн дагуу бүх насаар нь хорих хүртэл шийтгэл ногдуулж байхаар болсон төдийгүй зарим онцгой хэргийг эх газрын Хятадын газар дээр шийдэж байхаар болсон юм. Өрнөдийн орнууд БНХАУ-ын эрх баригчдын энэ шийдвэрийг “Нэг улс-хоёр систем” гэсэн зарчмыг үгүйсгэж, хүний эрхийг зөрчсөн хэрэг боллоо гэж эрс шүүмжилж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18