Жоржиа мужид онц байдал зарлан цэрэг оруулжээ

Н.Мижидмаа
2020/07/08

АНУ-ын Жоржиа мужийн амбан захирагч БрайанКэмпнь мужийн нийслэл Атланта хотод онц байдал зарлаж, хэв журам сахиулахын тулд Үндэсний гвардийн албан хаагчдын дайчлан хотод эргүүл хийх тушаал өгчээ. Одоогоор Атланта хотод Үндэсний гвардийн мянга гаруй цэргийн албан хаагч эргүүл хийх юм байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд таарсан Тусгаар тогтнолын баярын өдрөөр Атлантад эмх замбараагүй байдал гарч, буудалцаан болсны улмаас 30 гаруй хүн шархдаж гэмтсэнээс тав нь алагдсан байна. Үүний дараанаас амбан захирагч иргэдийн дунд хэв журмыг сахиулахын тулд Үндэсний гвардийг дайчлахаас өөр аргагүй болсон аж.

Гаргасан шийдвэрийнхээ талаар БрайанКэмп “Манай мужийн нийслэлд дэгдсэн эмх замбараагүй байдлыг зогсоож, хэв журмыг сахиулах ёстой. Иргэдийн аюулгүй байдал бидний хувьд нэн тэргүүн ач холбогдолтой тул би онцгой байдал зарласан... Аюултай, сүйрүүлэх санаа бүхий гэмт хэрэгтнүүд эсэргүүцлийн тайван хөдөлгөөнийг эзэрхжээ. Одоо Жоржиагийн гэмгүй иргэд рүү дайрч, буудаад үхэг гээд орхиж байна. Хатуу мэдэгдэл хийж боллоо. Бид Жоржиагийн бүх оршин суугчийн амьдрал, тайван амьдралыг хамгаалах ёстой” гэжээ.

Кэмп нь үүнээс өмнө буюу тавдугаар сарын сүүлээр ЖоржФлойдын үхэлтэй холбоотойгоор Америкийн олон мужуудад дэгдсэн эсэргүүцлийн жагсаал, үймээнийг зогсоохын тулд Үндэсний гвардийн цэргүүдийг хотод оруулж байсан. Энэ дуулианы үеэр Жоржиа мужийн Атлантад хар арьстан РейшардБрукс нь цагдаа нарт эсэргүүцэл үзүүлээд буудуулж амиа алдсаны дараа үймээн гарахад Үндэсний гвардийн цэргүүд хэв журам сахиулж байжээ.

Амралтын өдрүүдэд Америк даяар эмх замбараагүй байдал олон гарсан бөгөөд маш олон хүн, түүний дотор ямар ч гэмгүй хүүхдүүд суманд оногдон амиа алдсан явдал америкчуудыг цочроогоод байна. Тодруулбал, Америк даяар нийт 30 хүн буудуулж амиа алдсаны дараа Вашингтонд 11 настай хүү, Сент-Луист 4 настай хүү, Гуверт 8 настай хүү, Чикагод 7 настай охин буудуулж амиа алдсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18