Цагдаагийн ерөнхий газраас “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүллээ

Н.Мижидмаа
2020/07/07

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.

Амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан 7, 8, 9 дүгээр сард зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгдэж, хүний амь нас эрсддэг. Иймд Цагдаагийн байгууллагаас долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд “Яараад яахав дээ” уриатайгаар зохион байгуулж эхэллээ.

Дээрх арга хэмжээний хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэлээдгүй ажлуудыг зохион байгуулахаас гадна Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлийн олон улсын чанартай автозамд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах юм.

“Яараад яахав дээ” нэгдсэн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газар “Оюутолгой” ХХК, “Мобиком Корпораци” ХХК-тай хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд ийнхүү зохион байгуулж буй юм. Мөн тус аяныг хамтран зохион байгуулж, дэмжин ажиллахаар Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Ажлын алба, Автотээврийн үндэсний төв, Монгол даатгал, Таван богд, АПУ, Петровис зэрэг томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байна.

Энэ удаагийн арга хэмжээг жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавих хэлбэрээр эерэг, хайр, халамжийг агуулсан нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөөд байна.

Иймд хэвлэл, мэдээллийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага Та бүхэн энэхүү аяныг дэмжиж, хамтран ажиллахыг хүсье.

Жолооч Таны Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18